zam.jpg
2019-02-08 15:51
Засгийн газрын хуралдаанаар шинийн 4 буюу хоёрдугаар сарын 8-ны баасан гаригийг амралтын өдөр болгон шилжүүлсэн. Тиймээс сар шинийн баяр, амралтын өдрүүдэд буюу шинийн 1-4-ний өдрүүдэд тээврийн хэрэгслийн улсын дугаарын хязгаарлалт мөрдөгдөхгүй гэж Тээврийн цагдаагийн албанаас мэдээллээ. Тиймээс бүх нийтийн амралтын өдөр учир өнөөдөр дугаарын хязгаарлалт үйлчлэхгүй юм.

5555.jpg
2019-02-08 14:55
Томуугийн вирусын халдварын тархалт нэмэгдэх эрсдлээс сэргийлж Нийслэлийн Засаг дарга захирамж гаргаж, нийслэлийн хэмжээнд үйл ажиллагаа явуулдаг хүүхдийн бүх төрлийн тоглоомын газруудын үйл ажиллагааг 2019 оны хоёрдугаар сарын 01-нээс гуравдугаар сарын 01-ний өдрийг хүртэл түр хугацаагаар зогсоохоор болжээ. Мөн дээрх хугацаанд нийслэлийн ЕБС, цэцэрлэгээс бусад сургалтын үйл ажиллагаа, олон нийтийн арга хэмжээ, кинотеатр, үзвэр үйлчилгээ […]

um.jpg
2019-02-08 14:05
Монгол Улсын Хөдөлмөрийн баатар БНМАУ-ын Төрийн шагналт, СГЗ, Монгол улсын Ардын Уран Зохиолч, яруу найрагч Бавуугийн Лхагвасүрэн шинийн нэгэнд буюу хоёрдугаар сарын 4-ний өдөр бурхны оронд заларсан билээ. Тэгвэл түүнтэй Даваа гаригт 05.00-07.00 цагийн хооронд Улсын драмын Эрдмийн театрт салах ёс гүйцэтгэнэ. Монгол Улсын Ерөнхий сайдын захирамжаар Засгийн газрын Хэрэг эрхлэх газар их найрагчтай салах […]

amitan.jpg
2019-02-08 13:10
Гэртээ амьтан тэжээдэг хүмүүсийн тал хувь нь унтахаасаа өмнө 90 орчим минутыг амьтаддаа зарцуулдгаа ярьдаг аж. Их Британийн сэтгэл зүйчид тэжээмэл амьтантай 10 мянган хүнээс судалгаа авахад 54 хувь нь муур, нохойноосоо болоод шөнийн нойроо хугасладаг гэсэн байна. Харин 47 хувь тэжээмэл амьтдаасаа болж нь өглөө эрт унтаж чадахгүй сэрдэг гэжээ. Тиймээс сэтгэлзүйчид тэжээмэл амьтад […]

em.jpg
2019-02-08 12:44
Улсын хэмжээнд өчигдрийн /2019.02.07/ байдлаар хоолны, архины хордлогын улмаас 40 гаруй хүн эмнэлгийн тусламж авч эмчлүүлж байгаа талаар салбарын яамнаас мэдээлжээ. Мөн баярын өдрүүдэд томуу, томуу төст өвчний тархалт нэмэгдэх хандлагатай байгаа талаар ЭМЯ-наас анхааруулж байна. Баярын өдрүүдэд осол гэмтлийн болон архи, хоолны хордлогын тохиолдол нэмэгдэж, 40 хүн хордлогод орж, Гэмтэл, согог судлалын үндэсний төвд […]

2019-1.jpg
2019-02-08 12:31
Энгийн ямар ч зам хүнд аюул заналхийлэл учруулж мэдэхээр байдаг. Тэгвэл дээгүүр нь явахад жинхэнэ адал явдал болох тун аюултай, сорилттой замууд цөөнгүй бий. Тэдгээр замын нэг бол Болив улсад байдаг үхлийн зам буюу North Yungas Road юм. 65 километр үргэлжлэх, дунджаар гурван метр өргөнтэй энэ зам 3,6 километрийн өндөрт оршрдог. Олон жилийн турш энэ […]

jjj.jpg
2019-02-08 12:24
Эргүүлийн алба хаагчид хоёр хүний амь аварчээ. Тодруулбал, Өвөрхангай аймгийн Хархорин сумын цагдаагийн хэлтсийн алба хаагчид 2019 оны хоёрдугаар сарын 7-ны өдрийн 19.00 цагийн орчимд архи согтууруулах ундаа хэтрүүлэн хэрэглэсэн хоёр иргэний амь насыг хамгаалж ар гэрт нь хүлээлгэн өгчээ. Мөн Өвөрхангай аймгийн хэмжээнд “Архидалтгүй-Өвөрхангай” хөтөлбөрийг хэрэгжүүлэн ажиллаж буй юм. Энэ хүрээнд архи, согтууруулах ундаа […]

wow.jpg
2019-02-08 12:17
Саудын Араб сэтгүүлчийн аллагын хэргийг замхруулж байна гэв “Washington post” сонины сэтгүүлч улсынхаа удирдагчид тэр тусмаа угсаа залгамжлах ханхүү Мохаммед Бин Салманы бодлогыг хатуу шүүмжилдэг байсан Саудын Арабын иргэн Жамаль Хашогги өнгөрсөн оны аравдугаар сарын 2-ны өдөр Турк дэх Саудынг Арабын консулын газарт хөнөөгдсөн билээ. Саяхан НҮБ-аас энэ хэргийг шалгах ОУ-ын комиссыг Турк руу илгээхээ […]

mmmmm.jpg
2019-02-08 12:12
Өнөөдөр Apple компани iOS мобайл үйлдлийн системийнхээ 12.1.4 хувилбарыг зах зээлд гаргаж байна. Шинэ хувилбар нь тус үйлдлийн системийн нэг функц болох FaceTime дүрсээ харж харилцах аппликэйшны алдааг засаж байгаа юм. Групп FaceTime буюу олуулаа холбогдож ярилцах үеэр дуудлагад хариу өгөөгүй байгаа хэрэглэгчийн яриаг бусад нь сонсож болдог алдаа байсныг Аризона мужийн дунд сургуулийн сурагч, […]

nogoon.jpg
2019-02-08 11:51
Хүний үйл ажиллагааны улмаас агаарт хүлэмжийн хий ихээр цацагдаж, үүнийг дагаад манай гарагийн ой мод, ургамлын аймаг эрс нэмэгдсэн гэнэ. Үүнийг “Nature” сэтгүүлд нийтлэгдсэн судалгааны үр дүн харуулж байна. Судалгаанаас харахад нүүрсхүчлийн хий нэмэгдсэний үр дүнд ургасан ургамал, моддыг нийлүүлбэл АНУ-ын газар нутгийг хоёр дахин нийлүүлсэнтэй тэнцэхээр хэмжээтэй байгаа аж. Эндээс үзэхэд цаг уурын өөрчлөлтөд […]