Томуугийн вирусын халдварын тархалт нэмэгдэх эрсдлээс сэргийлж Нийслэлийн Засаг дарга захирамж гаргаж, нийслэлийн хэмжээнд үйл ажиллагаа явуулдаг хүүхдийн бүх төрлийн тоглоомын газруудын үйл ажиллагааг 2019 оны хоёрдугаар сарын 01-нээс гуравдугаар сарын 01-ний өдрийг хүртэл түр хугацаагаар зогсоохоор болжээ. Мөн дээрх хугацаанд нийслэлийн ЕБС, цэцэрлэгээс бусад сургалтын үйл ажиллагаа, олон нийтийн арга хэмжээ, кинотеатр, үзвэр үйлчилгээ болон ресторан, нийтийн хоолны газарт 0-10 хүртэлх насны хүүхдэд үйлчлэхгүй байхыг холбогдох газруудад үүрэг болгосон байна.

By updown

Хариулт үлдээнэ үү

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн