Улсын хэмжээнд өчигдрийн /2019.02.07/ байдлаар хоолны, архины хордлогын улмаас 40 гаруй хүн эмнэлгийн тусламж авч эмчлүүлж байгаа талаар салбарын яамнаас мэдээлжээ. Мөн баярын өдрүүдэд томуу, томуу төст өвчний тархалт нэмэгдэх хандлагатай байгаа талаар ЭМЯ-наас анхааруулж байна.
Баярын өдрүүдэд осол гэмтлийн болон архи, хоолны хордлогын тохиолдол нэмэгдэж, 40 хүн хордлогод орж, Гэмтэл, согог судлалын үндэсний төвд 250 хүн хандаж эмнэлгийн тусламж авч, үйлчлүүлсэн байна. Тэгвэл баярын өдрүүдэд 200 эх амаржсан бөгөөд Эх, хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төв өдөрт 200 гаруй хүүхдэд тусламж үйлчилгээ үзүүлжээ.
1 comment
Mongol hyn uuj ideheech chehchelej chadahgyi yyum daa!!!hezee ta nar mini chegcherch hyn terlehtenii adil yrt naslah zeb yyj iddeg ryy hybaalchah bol doo?….heerhiis dee!!!