Гэртээ амьтан тэжээдэг хүмүүсийн тал хувь нь унтахаасаа өмнө 90 орчим минутыг амьтаддаа зарцуулдгаа ярьдаг аж. Их Британийн сэтгэл зүйчид тэжээмэл амьтантай 10 мянган хүнээс судалгаа авахад 54 хувь нь муур, нохойноосоо болоод шөнийн нойроо хугасладаг гэсэн байна.
Харин 47 хувь тэжээмэл амьтдаасаа болж нь өглөө эрт унтаж чадахгүй сэрдэг гэжээ. Тиймээс сэтгэлзүйчид тэжээмэл амьтад эзнээ стресст оруулдаг гэсэн дүгнэлтэд хүрсэн аж.