Энгийн ямар ч зам хүнд аюул заналхийлэл учруулж мэдэхээр байдаг. Тэгвэл дээгүүр нь явахад жинхэнэ адал явдал болох тун аюултай, сорилттой замууд цөөнгүй бий. Тэдгээр замын нэг бол Болив улсад байдаг үхлийн зам буюу North Yungas Road юм. 65 километр үргэлжлэх, дунджаар гурван метр өргөнтэй энэ зам 3,6 километрийн өндөрт оршрдог. Олон жилийн турш энэ зам нь Боливын хойд хэсгийг нийслэлтэй нь холбодог цорын ганц зам байлаа. Энэ зам дээр жил бүр 300 орчим хүн амиа алддаг.
Асфальтаар бараг хучигдаагүй, ямар нэгэн хаалт, саад байхгүй, дээрээс нь огцом эргэлтүүдтэй гээд энэ замд аюултай бүхэн төвлөрсөн гэхэд болно. Зарим ачааны машинууд зорьсон замдаа хүрч чадахгүйгээс болж буцах тохиолдол ч байдаг аж.
Одоогийн байдлаар энэ замын оронд өөр шинэ зам баригдаж байна. Үүнийг дагаад North Yungas Road-ын замд гарах амиа алдалтын тоо буурах төлөвтэй байгаа аж. Гэсэн хэдий ч энэ зам жуулчдын анхаарлыг татдаг, зорин очиж үздэг замын нэг хэвээр байна. Энэ замаар аялах явцад хавцал руу унасан автомашинуудын сэгийг үзэх боломжтой.
Эх сурвалж: zen.yandex.ru