Хүний үйл ажиллагааны улмаас агаарт хүлэмжийн хий ихээр цацагдаж, үүнийг дагаад манай гарагийн ой мод, ургамлын аймаг эрс нэмэгдсэн гэнэ. Үүнийг “Nature” сэтгүүлд нийтлэгдсэн судалгааны үр дүн харуулж байна.
Судалгаанаас харахад нүүрсхүчлийн хий нэмэгдсэний үр дүнд ургасан ургамал, моддыг нийлүүлбэл АНУ-ын газар нутгийг хоёр дахин нийлүүлсэнтэй тэнцэхээр хэмжээтэй байгаа аж.
Эндээс үзэхэд цаг уурын өөрчлөлтөд таагүй ханддаг хүмүүст хүлэмжийн хий манай гарагт ямар хэмжээний ашигтай болох нь харагдаж байна.
Гэхдээ судлаачдын баталж буйгаар хүлэмжийн хийн байгаль орчинд үзүүлэх таатай нөлөө алгуурхан буурч, СО2-ийн агууламж өссөнөөр таагүй зүйл ажиглагдаж эхлэх аж. Бостоны их сургуулийн профессор Ранг Миненийн хэлснээр ой мод хэдий нэмэгдсэн ч дэлхийн дулаарал, далайн түвшин нэмэгдэх, хүчиллэг болох, мөсөн голууд, Арктикийн мөсөн бүрхүүл хайлах зэргийг сааруулж чадахгүй гэжээ.
“Дэлхийн ургамлын өсөлт, түүний анхдагч шалтгаанууд” хэмээх нэртэй энэхүү судалгааг Америкийн хиймэл дагуулын сүүлийн 33 жилд цуглуулсан баримтад тулгуурлан хийжээ. Хиймэл дагуулд суурилуулсан төхөөрөмжүүдээр дэлхийн ойгоор бүрхсэн газар нутаг 25-50 хувиар нэмэгдэж, үүний нөлөөгөөр цаг уурын өөрчлөлт удааширсан болохыг бүртгэж авчээ.
Учир нь ургамлын аймаг нь дундаж температурыг нэмэгдүүлэхэд чухал нөлөө үзүүлдэг нүүрсхүчлийн хийг агаараас шүүж авдаг юм. Харин дэлхийн ургамлаар бүрхсэн газар нутгийн дөрвөн хувь нь цөлжжээ.
Нарны гэрэл, нүүрсхүчлийн давхар исэл, ус, хөрсөнд тэжээллэг бодис хангалттай байвал ургамал сайн ургадаг. Тиймээс судалгааны ажилтан, Бээжингийн их сургуулийн доктор Цзайчунь Чжу “Манай судалгаанд тэмдэглэсний дагуу ургамал ногооны ургалт нэмэгдсэн байгаа нь ус болон нүүрсхүчлийн тухай ойлголтыг бүхэлд нь өөрчилнө” хэмээжээ. Өмнө нь СО2 ой модны ургалтыг нэмэгдүүлдэг талаар таамаг төдий ярьдаг байсан аж.
Гэхдээ дэлхийн цаг уурын дулаарлын нөлөөгөөр хөрсөн дэх органик бодисын ялзрал ихэсч, мөнх цэвдэгшил хайлж, хөрс хатаж, фото синтезийн үйл явц удааширч байгаа. Үүний улмаас халуун орны бүсийн ургамал мөхөхөд хүрч байгаа гэнэ.
4 comments
Eh delhiigee. Hairan hamgaaliiya
ТЭГ ТЭГ
Сайн муу талтай гээд байгаа бололтой
Hemjeenees hetervel usan galav boloh n oilgomjtoi