zurag.jpg
2019-02-08 11:37
Сар шинийн баярын өдрүүдэд цаг агаар хүйтэрч байгаатай холбогдуулан томуу, томуу төст өвчний тархалт нэмэгдэх хандлагатай байгаа талаар ЭМЯ-наас өнөөдөр мэдээлж, анхааруулж байна.Баярын өдрүүдэд осол гэмтлийн болон архи, хоолны хордлогын тохиолдол нэмэгдэж, 39 хүн хордлогод орж, Гэмтэл, согог судлалын үндэсний төвд 250 хүн хандаж эмнэлгийн тусламж аван үйлчлүүлжээ. Сар шинийн баяраар 200 эх амаржсан байна. […]

osol.jpg
2019-02-08 10:44
1984 оны арванхоёр­ду­­­гаар сарын 3-ны өглөө Энэт­­­­хэгийн Бхопал хотод хи­­мийн үйлдвэрт томоохон осол гарчээ. Бхопалын ос­лыг химийн үйлдвэрлэлд тохио­­сон Хирошима гэж нэр­­лэдэг. Уг ослын улмаас ганцхан цагийн дотор хагас сая гаруй хүн хордсон гэдэг. Осол гарсан өдөр 4000 орчим, хоёр долоо хоногийн дотор 8000 хүн амиа алдсан гэсэн судалгаа байдаг. Дэл­хий дахин үүн шиг айм­шигтай […]

mus.jpg
2019-02-08 10:41
Он гарсаар Онцгой байдлын байгууллагад мөс цөмөрсөн гурван удаагийн дуудлага бүртгэгдээд байна. Түүнчлэн цаг уурын байгууллагын ирүүлсэн мэдээллээр нэгдүгээр сарын сүүлийн арав хоногийн байдлаар Монгол орны ихэнх гол мөрөнд тогтвортой мөсөн бүрхүүл тогтсон хэдий ч нуурын толио болон голын нийт уртын дагууд мөсний зузаан харилцан адилгүй байгаа юм. Иймд мөсний даац хүн, мал, машин тэрэг […]

uul.jpg
2019-02-08 10:02
Малчид, тээвэрчид, иргэдийн анхааралд: Өнөөдөр төв болон говийн аймгуудын зарим газраар бага зэргийн цас орж, зөөлөн цасан шуурга шуурч, ихэнх нутгаар хүйтэн жавартай байхыг онцгойлон анхааруулж байна. 2019 оны 02 дугаар сарын 08-ны 08 цагаас 20 цаг хүртэл: Баруун болон зүүн аймгуудын нутгаар багавтар үүлтэй. Бусад нутгаар солигдмол үүлтэй. Төв болон говийн аймгуудын нутгийн зарим […]

001-12.jpg
2019-02-07 13:14
Дэлхийн топ баян гэр бүлүүдийн тоонд ямар ямар өрх багтдаг бол. Доор дурдсан гэр бүл бүр 80 тэрбум хүртэл доллар эзэмшдэг. Харин хоёрынх нь хөрөнгө нэг их наяд хэдийнэ давжээ. Тэдний дунд улс төрийн ачаар хөрөнгөтэй болсон хүмүүс байхад зарим нь нөр их хөдөлмөрийнхөө үр шимийг хүртсэн байна. Харин нэгийнх нь удирдлаган дор хоёр сая […]

02-17.jpg
2019-02-07 13:12
Сүүлд нь анхааруулахгүй яасан юм бэ гэж хэлэхгүй гэдэгт найдаж байна. Учир нь та эдгээр баримтыг мэдсэнээр энгийн зүйлд хандах хандлагаа өөрчилж мэдэх юм. Ингээд мэдэхгүй байсан нь дээр хэдэн баримтыг хүргэе. -Ромчууд хулганы тархийг жижиглэж, шүдний оо болгон ашигладаг байжээ. -Эскимосчуудын хүүхдүүд ханиад хүрэхэд ээж нь шууд нусаа идүүлдэг. -Эрвээхэй цус уудаг нь аль […]

1-23.jpg
2019-02-07 13:01
Барууны болоод Азийн үйлдвэрийн эзэд ажил­ч­да­даа “Уучлаарай, бид тех­нологийн шинэчлэл хийх гэж байгаа учраас таныг аж­лаас цомхтгохоос өөр арга­гүйд хүрлээ” хэ­мээн хэлж байна. Энэ бол техно­логийн хөгж­лийн эрэн үеийн шаард­лага юм. Ямар ч ажил олгогч цомхон ажилтантай, сайн техник технологийн хүчээр үр бүтээлтэй, алдагдалгүй ажил­лахыг зорилгоо бол­го­дог. Энэ нь ч бизнесийн хууль. Улс орны удирдагчид […]

bayar-1.jpg
2019-02-07 12:53
Өөрсдийн соёл уламжлалд дассан хүмүүст бусад ард түмний баяр гайхалтай, зарим талаараа хачирхалтай санагддаг биз ээ. Бусад хүмүүсийн уламжлалыг ойлгохын тулд зөвхөн өөрсдийн соёлоороо хязгаарлагдахгүй байх хэрэгтэй юм. Гэхдээ ард түмний уламжлалт энэ олон баяр наадам, тэмцээн уралдаан дотор үнэхээр чих дэлдийлгэж, нүд бүлтийлгэм уламжлал олон байдаг аж. Энэ талаар доор дурдъя. Олон улсын далайн […]

23-4.jpg
2019-02-07 12:47
Индонезийн нийслэл Жакарта хотод нэгэн өвөрмөц СПА центр үйл ажиллагаа явуулдаг байна. Энэ төвд зоригтой бөгөөд алжаал тайлахыг хүссэн хүмүүс могойн массажинд орох боломжтой. Туршлагатай массажистууд хүний бие дээгүүр амьд могойг нямбай гэгч нь явуулж, хяналт тавьж байдаг аж. Массажны гайхамшгийг мэдэрсэн нэгэн эр “Үнэхээр байж боломгүй өвөрмөц мэдрэмж төрж, биеийн алжаал тайлагдлаа” гэжээ. Богино […]

033.jpg
2019-02-07 12:46
Наймдугаар сараас эхлэн дэгдсэн гахайн мялзан өвчинтэй холбоотойгоор Хятадын эрх баригчид гахайн махыг экспортлохыг хориглосон байна. Одоогийн байдлаар тус улсын 25 мужид энэ өвчин бүртгэгдэж, нэг сая гаруй гахайг устгалд оруулжээ. Нэгдүгээр сард мялзан өвчин хил залгаа Монгол Улсад гарсан учраас Хятад Улс хилийн хяналтаа чангатгаж, Монголоос нийлүүлдэг гахайн махны импортыг ч зогсоохоор болсон байна.