1984 оны арванхоёр­ду­­­гаар сарын 3-ны өглөө Энэт­­­­хэгийн Бхопал хотод хи­­мийн үйлдвэрт томоохон осол гарчээ. Бхопалын ос­лыг химийн үйлдвэрлэлд тохио­­сон Хирошима гэж нэр­­лэдэг. Уг ослын улмаас ганцхан цагийн дотор хагас сая гаруй хүн хордсон гэдэг. Осол гарсан өдөр 4000 орчим, хоёр долоо хоногийн дотор 8000 хүн амиа алдсан гэсэн судалгаа байдаг. Дэл­хий дахин үүн шиг айм­шигтай техникийн ослыг мэ­дэрч байсангүй. Цаашид ч битгий мэдрээсэй гэж найдаж сууна. Ингээд “Вести”-гийн хамгийн аймшигтай до­лоон ослын жагсаалтыг танил­цуулж байна.

Бхопалын осол

Бхопалын аймшигтай ос­лын шалтгааныг өнөөг хүр­тэл албан ёсоор тогтоо­гоогүй байна. Энэ асуудлаар олон таамаглал дэвшүүлсний дотор техникийн аюулгүй байдлыг бүдүүлгээр зөрч­сөн, үйлдвэрийн ажлыг санаа­тайгаар тасалдуул­сантай хол­боотой гэж үзэх нэгэн ч бий.

Хамгийн тодорхой зүйл нь тэр шөнө хортон шавж устгах бэлдмэл үйлдвэрлэдэг “Union Carbide” химийн үйлдвэрээс үхлийн аюултай хий ялгарч, ойролцоох газар нутагт хортой үүл хуралдсан аж. Үүний улмаас унтаж байсан хүмүүсийн хоолой, нүд тэвчихийн аргагүй хор­сож сэржээ.

Ингээд ослоос хойш хэдхэн цагийн дотор 3787 хүн амиа алдсан байна. Энэ бол албан ёсны статистик тоо баримт. Харин албан бус тоо баримтаас үзэхэд ослын улмаас 8-10 мянган хүн амиа алдсан аж. Байгаль дэлхий ч хордож, модны навч унаж, өвс шарлаж, энд тэндгүй үхсэн амьтад хэвтэж байсан гэдэг.

Энэ аймшигт үеэс хойш хэдэн жилийн дотор 16 мянга орчим хүн нас барж, хэдэн арван мянган хүн сохорсон түүхтэй. Бхо­палын ослоос хойш 29 жил өнгөрсөн ч хэдэн мянган хүн зовж шаналж сууна.

Чернобылийн осол

1986 оны дөрөвдүгээр сарын 26-нд ХХ зууны хам­гийн том осол гарсан. Хуучин ЗХУ-ын газар ну­тагт орших Чернобылийн ато­мын цахилгаан станцын дэлбэрэлтийг хүн төрөлхтний түүхэн дэх хамгийн аюултай цөмийн осол гэж үздэг. Уг дэлбэрэлтийн улмаас реактор тэр аяараа эвдэрч, эргэн тойронд их хэмжээний цацраг идэвхт бодис цацсан юм. Ослоос хойш гурван сарын дотор 31 хүн амиа алдсан.
Харин 15 жилийн дотор цацрагийн хордлогоор 80 хүн таалал төгсчээ. Мөн 134 хүн цацрагийн янз бүрийн түвшний өвчин тус­сан байна. Чернобылийн ато­мын цахилгаан станц дэлбэрс­ний дараа реактороос 30 км-ийн радиуст амьдарч байсан 135 мянга гаруй хүн, 35 мянган тоо толгой малыг нүүлгэн шилжүүлсэн.

Украин, Белорусын хи­лийн ойролцоох станцын эргэн тойронд хориотой бүс тогтоожээ. Харин шатаж буй реактороос гарсан үүл Европ, ЗХУ-ын асар уудам га­зар нутагт янз бүрийн хэм­жээтэй цацраг идэвхт бодис тараасан гэдэг.

“Piper Alpha” нефтийн тавцангийн дэлбэрэлт

1988 оны долоодугаар са­рын 6-нд “Piper Alpha” нефтийн тавцанд дэлбэрэлт болжээ. Энэхүү дэлбэрэлтийг нефть олборлох салбарын түүхэн дэх хамгийн том осол гэж үздэг. “Piper Alpha” нь дэлхий дээр бүрэн шатсан цорын ганц нефть олборлолтын тавцан юм. Үүний улмаас хий алдагдаж, хэд хэдэн дэлбэрэлт болж, тавцан дээр байсан 226 хүний 167 нь амиа алдсан түүхтэй. Үүнийг Америкийн нефтийн “Occidental Petroleum” компани эзэмшдэг бай­сан гэдэг.

Тулузагийн химийн үйлдвэрийн дэлбэрэлт

2001 оны есдүгээр са­рын 21-нд Францын Ту­луза хотын “AZF” хи­мийн комбинатад гарсан дэлбэрэл­тийг техникийн томоохон осолд тооцдог. Энэ ослын ул­маас бэлэн бүтээгдэхүүний агуулахад байсан 300 тонн нитрат аммони дэлбэрсэн гэдэг.

Албан ёсны эх сурвал­жаас үзэхэд үүнд тэсрэх бо­дисын аюулгүй байдлыг хангаж чадаагүй үйлдвэрийн удирдлагууд буруутай бай­сан гэдэг. Дэлбэрэлтээс болж 30 хүн амиа алдаж, 300 гаруй нь гэмтэж бэртэн, хэ­дэн мянган орон сууц, барилга нурж гэмтжээ. Тодруул­бал 80 орчим дунд сургууль, хоёр их сургууль, 185 цэцэрлэг эвдэрч, 40 мян­га орчим хүн орон гэргүй болсон бол 130 гаруй үйлдвэр үйл ажиллагаагаа хаахад хүр­чээ.

Кемерово мужийн уурхайн цуврал дэлбэрэлт

2007 оны гуравдугаар сарын 19-нд ОХУ-ын Кемерово мужийн “Ульяновская” уурхайд метан дэлбэрсний улмаас 110 хүн амиа алджээ. Эхний дэлбэ­рэл­тээс 5-7 секундын да­раа дөрвөн цуврал дэлбэ­рэлт болж, нуранги үүссэн. Энэ үеэр ерөнхий инженер, уурхайн бараг бүх удирдлага амиа алдсан гэдэг. Энэ бол нүүрсний уурхайн хамгийн том ослын нэг юм.

Саян-Шушений УЦС-ын осол

Енисей мөрөнд байрлах Саян-Шушений усан цахил­гаан станцад 2009 оны наймдугаар сарын 17-нд томоохон осол гарчээ. Гид­роаг­­регатын нэгийг засвар­лах үеэр гарсан энэхүү ослын үеэр 75 хүн амиа алдаж, бүс нутгийн экологи, нийгэм, эдийн засгийн амьдралд сөр­гөөр нөлөөлсөн гэдэг.

“Фүкүшима-1” АЦС-ын осол

Японы зүүн хойд хэсэгт орших “Фүкүшима-1” ато­мын цахилгаан станцад 2011 оны гуравдугаар са­рын 11-нд болсон хүч­тэй газар хөдлөлтийн урш­гаар сүүлийн 25 жилд тохио­гоогүй томоохон осол гар­сан. Есөн магнитудын хүч­тэй газар хөдлөлтөөс болж 14 метр цунами үүсч, ато­мын цахилгаан станцын зур­­гаан реакторын дөрвийг нь усанд автуулжээ. Ингээд реакто­рын ­хөргөлтийн систем эв­дэрч, устөрөгчийн цуврал дэлбэрэлт болсон байна.

Уг ослын улмаас гадаад орчинд цацраг идэвхт бодис алдагдаж, ундны ус, ногоо, цай, мах болон хүнсний бусад бүтээгдэхүүнээс илэрсэн аж. Ослын шалтгааныг бүрэн арилгахад дор хаяж 40 жил шаардлагатай.

http://morningnews.mn/modules.php?name=News&file=article&sid=11318

http://morningnews.mn/modules.php?name=News&file=article&sid=11318

By updown

One thought on “Хүн төрөлхтөнд тохиосон техникийн хамгийн том долоон осол”

Хариулт үлдээнэ үү

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн