Сүүлд нь анхааруулахгүй яасан юм бэ гэж хэлэхгүй гэдэгт найдаж байна. Учир нь та эдгээр баримтыг мэдсэнээр энгийн зүйлд хандах хандлагаа өөрчилж мэдэх юм. Ингээд мэдэхгүй байсан нь дээр хэдэн баримтыг хүргэе.
-Ромчууд хулганы тархийг жижиглэж, шүдний оо болгон ашигладаг байжээ.
-Эскимосчуудын хүүхдүүд ханиад хүрэхэд ээж нь шууд нусаа идүүлдэг.
-Эрвээхэй цус уудаг нь аль хэдийнэ батлагджээ.
-Бидний ашигладаг ширээ, гал тогооны тосгуур, гар утас, дэлгүүрийн сагс, тэрэг, рестораны цэс, АТМ-д жорлонгийн суултуураас ч их нян бий.
-Оффисын кофены аяганы 20 хувьд нь тодорхой хэмжээгээр баас наалдсан байдаг.
-Коала баавгай ээжийнхээ өтгөнийг иддэг.
-Бидний ашиглаж буй 00-ийн цааснаас хамааран хүний өтгөн 10 давхар цаасыг ч нэвтлэх чадвартай гэнэ.
-Хүмүүс дунджаар жилд 500 грамм орчим шавж иддэг. Үүний ихэнхийг өөр хоолтой хольж иддэг аж.
-Хөлийн ул тань жилд 20 литр орчим хөлс ялгаруулдаг.
-Хэрвээ та ямар нэгэн юм үнэрлэж байгаа бол энэ объектийн молекул аль хэдийнэ таны хамрын дотор хэсэгт бэхлэгдсэн гэсэн үг.
-Сугалаа авахаар явах замдаа амиа алдах магадлал сугалаанд хожих магадлалаас ч өндөр.
-Үнсэлцэх үеэрээ бид 40 мянган шимэгч хорхой, 250 төрлийн нян солилцож байдаг.
-Метроны станц дотор амьсгал буй агаарын 15 хувь нь хүний арьс байдаг.
-Далай тэнгис рүү жил бүр хаядаг хогны хэмжээ тэндээс барьдаг нийт загаснаас гурав дахин хүнд байдаг.