2018-11-29 09:34
Хар тэнгисийн Керчийн хоолойд Орос-Украины хооронд үүсээд байгаа зөрчлийн талаар ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путин өчигдөр анх удаа байр сууриа илэрхийлжээ. Өнгөрсөн Ням гарагт Хар тэнгисийг Азовын тэнгистэй холбодог нарийхан хоолойгоор нэвтрэх гэж байсан Украины флотын гурван хөлгийг Оросын тал олзлон аваад байна. Уг хоолойд Крымийн хойгийг Оросын эх газартай холбодог стратегийн ач холбогдолтой гүүр байрладаг. […]