Энэ сарын 25-ны өдөр Баян-Өлгий, Говь-Алтай, Увс, Ховд аймгийн нутгаар салхины хурд 20-40 м/с хүртэл ширүүсч цасан болон шороон шуурга шуурч, цаг агаарын гамшигт үзэгдэл болсон. Үүний улмаар 4 аймгийн 52 суманд цахилгаан тасраад байсан юм.
Тэгвэл өнгөрсөн шөнийн 01:00 цагт агаарын шугамын тулгуур дамжуулагч утсыг татаж дуусгасан байна. Эрчим хүчний яам, “Цахилгаан дамжуулах үндэсний сүлжээ” ТӨХК, “ББЭХС” ТӨХК-ийн хамтарсан баг амжилттай ажиллаж энэ сарын 28-29-нд шилжих шөнийн 04:26 цагт баруун аймгуудыг эрчим хүчийг бүрэн холбосон байна.