bold.jpg
2018-09-05 12:42
Нэгэн цагт эхнэр, нөхөр хэмээн дуудуулж байсан Б.Болд, Э.Чулуунчимэг нарын хөөрхөн охин сурагч боллоо. Энгэсэг гоо хацрыг чинь үнсье Ангир дулаахан цээжийг чинь үнэрлэе Ариун гоолиг биеийг чинь тэврэе Цээжийг чинь түшиж эрхэлье Чихэнд чинь шивнэж энхрийлье… хэмээн хослон дуулж олны танил болсон дуучин Б.Болд, Э.Чулуунчимэг нар Б.Аялгуу хэмээх охинтой болсон. Жаргалтай айл манайх аа хэмээн […]

gal-1.jpg
2018-09-05 12:24
Нийслэлийн Баянгол дүүргийн 20 дугаар хороонд хөөсөнцөрийн үйлдвэр шатаж байна гэсэн дуудлага 09.04-ний өдрийн 20:24 цагт тус дүүргийн Онцгой байдлын хэлтэст иржээ. Дуудлагын дагуу Гал түймэр унтраах, аврах 18 дугаар ангийн 8 алба хаагч, 2 автомашинтай 4 км замыг туулан 20:36 цагт очиход 18х40 метрийн хэмжээтэй үйлдвэрийн дээвэр, хана, тоног төхөөрөмж, 18м3 хөөсөнцөр шатаж гал […]

alt.jpg
2018-09-05 12:02
Монголбанк наймдугаар сард Увс аймгийн Тариалан сумаас олдсон 915.30 грамм байгалийн төрц алтыг худалдаж авлаа. Төрц алт нь байгаль дээр биежсэн хэлбэртэй, бусад эрдсийг өөртөө агуулсан үнэт металл бөгөөд Монгол Улсын Эрдэнэсийн санг баяжуулах зорилгоор худалдан авдаг. Байгалийн энэхүү ховор олдцыг Монголбанкны алт худалдан авах үнээс 10 хувийн нэмэгдэл үнээр худалдан авдаг. Аж ахуйн нэгж, […]

wow.jpg
2018-09-05 11:37
Өнгөрсөн долоо хоногт тойрог замд байгаа Олон Улсын Сансрын Станцад залгагдсан Оросын Союз хөлөгт жижиг цоорхой гарч, дотоод агаараа алдаж байсныг илрүүлсэн билээ. Тэгвэл Оросын сансар судлалын төв байгууллага Роскосмос уг нүхийг ямар шалтгаанаар бий болсныг мөрдөн шалгаж эхэлжээ. Эхэндээ солиртой мөргөлдсөнөөс нүх үүссэн гэж үзэж байв. Харин одоо Роскосмос үүнийг хөлгийн дотор талаас өрөмдсөн […]

CHAMINCHULUUN.jpg
2018-09-05 11:30
Д.ГАНСАРУУЛ Монгол Улсын гавьяат жүжигчин, Соёл урлагийн их сургуулийн багш, профессор Л.Чаминчулуунтай ярилцлаа. -Тантай утсаар ярихад л ямар их эрч хүчтэй, бадрангуй гэдэг тань шууд мэдрэгдэж байна билээ? -Би нэг ухаантай хүний үгийг бодож өөрөө өөрийгөө хөглөж явдаг юм. “Хүнд яаж хандана тэрүүгээрээ л амьдардаг” гэдэг. Тэгэхээр тэгш аз жаргалтай, гэгээлэг амьдаръя гэвэл хүнд сайн […]

huuuuuu.jpg
2018-09-05 11:22
БНАСАУ-ын удирдагч Ким Жөн Ун сүүлийн үед “үзэгдэхгүй алга болсон” тухай Өмнөд Солонгосын мэдээллийн “Ёнхап” агентлаг мэдээлжээ. Ким Жөн Ун сүүлийн 15 хоногийн турш олон нийтийн өмнө гарч ирээгүй гэдгийг тус агентлаг онцолсон байна. Өмнө нь, долдугаар сарын сүүлчээс эхлэн Умард Солонгосын хэвлэл мэдээллийн хэрэгслүүд янз бүрийн үйлдвэрүүдэд 30 удаа зочилсон Ким Жөн Уны үйл […]

ZT.jpg
2018-09-05 11:15
Хичээлийн эхний өдөр буюу есдүгээр сарын 3-ны өдөр нийслэл хотын хэмжээнд Замын цагдаагийн алба нийт 346 дуудлага хүлээн авснаас зам тээврийн ослын шинжтэй 242 дуудлага мэдээлэл хүлээн авч шалгажээ. Бүртгэгдсэн нийт ослын улмаас нийслэлд хоёр, орон нутагт нэг хүний амь нас хохирч, 10 хүн хөнгөн, хүндэвтэр байдлаар гэмтэж бэртсэнээс дөрөв нь бага насны хүүхэд бүртгэгдсэн […]

ger.jpg
2018-09-05 10:59
Хичээлийн шинэ жил эхэлж, замын хөдөлгөөний ачаалал ихэсч улмаар зам тээврийн осолд хүүхэд өртөх магадлал өндөр байгаа эдгээр өдрүүдэд дүүргийн Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөл, дүүрэг дэх Замын цагдаагийн хэлтэс болон дүүргийн Улаан загалмайн хороо хамтран хүүхдийг зам тээврийн ослоос урьдчилан сэргийлэх ажлыг өдөр бүр зохион байгуулж байгаа билээ. Тухайлбал өнөөдөр дүүрэг […]

Bata.jpg
2018-09-05 10:52
Орост Бат хааны тухай түүхэн гэгдэх кино нээлтээ хийсэн даруйд Монголчууд олон нийтийн сүлжээгээр энэ киног шүүмжлэн, Бат хааныг “трансжендэр” шиг дүрсэллээ хэмээн ихэд дургүйцэж байна. Энэ кино зөвхөн хааныгаа “доромжлуулсан” монголчуудын бухимдлыг төрүүлсэнгүй, Оросын шүүмжлэгчид ч энэ киног таашаахгүй, өөрсдийн үзэл бодлыг илэрхийлсээр байна. Тэдний нэг болох Алексей Володины шүүмжийг “topwar.ru” цахим хуудсанд нийтлэгдсэнийг […]

towchoo.jpg
2018-09-05 10:43
Баянзүрхийн товчоог өчигдөр НИТХ-ын шийдвэрийн дагуу татан буулгалаа. НИТХ-ын дарга С.Амарсайхан: “Баянзүрхийн товчоон дээр орон нутгаас ирэх цөөн хэдэн машинаас зам ашигласны хураамж авахын тулд дугаарлуулж замын түгжрэл үүсгэдэг ямар ч зохион байгуулалтгүй ажил явуулдгийг таслан зогсооно” гэж газар дээр нь ажиллахдаа мэдэгдэж байжээ. Шийдвэрийн дагуу холбогдох газрууд шуурхай ажиллаж Баянзүрхийн товчоог нураасан байна.