Нэгэн цагт эхнэр, нөхөр хэмээн дуудуулж байсан Б.Болд, Э.Чулуунчимэг нарын хөөрхөн охин сурагч боллоо.
Энгэсэг гоо хацрыг чинь үнсье
Ангир дулаахан цээжийг чинь үнэрлэе
Ариун гоолиг биеийг чинь тэврэе
Цээжийг чинь түшиж эрхэлье
Чихэнд чинь шивнэж энхрийлье… хэмээн хослон дуулж олны танил болсон дуучин Б.Болд, Э.Чулуунчимэг нар Б.Аялгуу хэмээх охинтой болсон.
Жаргалтай айл манайх аа хэмээн баяр жаргалтай, бусдын цагаан атаархлыг төрүүлэм амьдарч байсан ч нэг л өдөр хамтын амьдралдаа цэг тавьсан. Б.Болд мэргэжил нэгт дуучин Мөнгөнцэцэгийг амьдралынхаа ханиар сонгон, нуган үртэй болоод амжсан бол Чулуунчимэг охиноо ганцаараа хөтлөн нэгдүгээр ангид элсэн орууллаа. Угтаа тэдний салалтанд хүүхдийн буруу гэж юу байх вэ. Эцэг эхийнхээ үүргийг хүлээн охиноо сургуульд хүргээд өгөх сэтгэл Б.Болдод л лав байсангүй. Юутай ч Болдын Аялгуу охин энэ жил нэгдүгээр ангид элсэн орлоо.
2 comments
Saihan huuhen shuu sadar zaluutai l uchirsan bolhoos
amidraad yvj baital ayndaa bolno doo