Нийслэлийн Баянгол дүүргийн 20 дугаар хороонд хөөсөнцөрийн үйлдвэр шатаж байна гэсэн дуудлага 09.04-ний өдрийн 20:24 цагт тус дүүргийн Онцгой байдлын хэлтэст иржээ.
Дуудлагын дагуу Гал түймэр унтраах, аврах 18 дугаар ангийн 8 алба хаагч, 2 автомашинтай 4 км замыг туулан 20:36 цагт очиход 18х40 метрийн хэмжээтэй үйлдвэрийн дээвэр, хана, тоног төхөөрөмж, 18м3 хөөсөнцөр шатаж гал дэлгэрсэн байсан тул нэмэлтээр Сонгинохайрхан дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 26 дугаар ангийн 8 алба хаагч, 2 автомашин, Хан-Уул дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 30 дугаар ангийн 12 алба хаагч, 3 автомашин, нийт 28 алба хаагч, 7 техник хэрэгсэлтэйгээр 55 минут ажиллаж унтраасан байна.
1 comment
хөөсөнцөрийн үйлдвэрт өмнө нь гал түймэр гарч ихээхэн хохирол амссан яагаад сургамж авахгүй эд хөрөнгөөрөө хохироод байнаа ажлын байрны аюулгүй байдлыг хангаж ажиллах ажиллагаа дутагдаж байна даа