Монголбанк наймдугаар сард Увс аймгийн Тариалан сумаас олдсон 915.30 грамм байгалийн төрц алтыг худалдаж авлаа. Төрц алт нь байгаль дээр биежсэн хэлбэртэй, бусад эрдсийг өөртөө агуулсан үнэт металл бөгөөд Монгол Улсын Эрдэнэсийн санг баяжуулах зорилгоор худалдан авдаг.
Байгалийн энэхүү ховор олдцыг Монголбанкны алт худалдан авах үнээс 10 хувийн нэмэгдэл үнээр худалдан авдаг. Аж ахуйн нэгж, байгууллага, иргэдээс худалдан авсан дахин давтагдашгүй олдоц бүхий ховор тогтоцтой төрц алтыг Монгол Улсын Эрдэнэсийн санд хадгалдаг бөгөөд тус сангийн үзмэрийн танхимд олон нийтэд дэлгэн үзүүлдэг юм.
1 comment
eondoorhono dee