Орост Бат хааны тухай түүхэн гэгдэх кино нээлтээ хийсэн даруйд Монголчууд олон нийтийн сүлжээгээр энэ киног шүүмжлэн, Бат хааныг “трансжендэр” шиг дүрсэллээ хэмээн ихэд дургүйцэж байна. Энэ кино зөвхөн хааныгаа “доромжлуулсан” монголчуудын бухимдлыг төрүүлсэнгүй, Оросын шүүмжлэгчид ч энэ киног таашаахгүй, өөрсдийн үзэл бодлыг илэрхийлсээр байна. Тэдний нэг болох Алексей Володины шүүмжийг “topwar.ru” цахим хуудсанд нийтлэгдсэнийг товчлон хүргэе.
Дахин дахин үзээд шинэ, чухал санааг өөртөө олж авдаг кино бий. Мөн ганцхан удаа үзээд л гол санааг нь ойлгоод авчих кино ч манай эх орны киночдын бүтээлүүд дунд бий.
Манай улсын киноны салбарын ийм хоёр төрлийн киног зөвхөн улс орныхоо төдийгүй хүн төрөлхнтний жинхэнэ биет бус өв, соёлын ололтод хамааруулж болно. Гэвч сүүлийн үед цоо шинэ үзэгдэлтэй нүүр тулах боллоо. Мэргэжлийн найруулагч, түүнээс ч дутахгүй мэргэшсэн жүжигчид, кино төсөлд зарцуулсан хэдэн олон саяар хэмжигдэх мөнгө байгаа ч эцсийн дүнтэй “бантан” болж хувирна.
Кинонд дээрээс, доорос, хажуу талаас гээд арайтай л жүжигчний дотроос авахгүй олон план бий. Нисдэг камер, цагаан шүдээ яралзуулсан жүжигчид, үнэтэй хувцас, гайхалтай нүүр будалт, үй түмэн тусгай эффект, холбооны сувгуудаар цацах сурталчилгаа, хайлтын системүүдэд дээгүүр байрлуулах мэдээ гээд нэг кино маш олон хүчин зүйлээс бүрдэнэ. Гэхдээ энгийн нэг иргэн тасалбар худалдан аваад, кинотеатрын суудал дээр тухламагц “Энд өнгөрүүлсэн хоёр цагаа машинаа засч өнгөрөөдөг ч байж уу” эсвэл “ийм кинонд хагас тэрбумыг зарцуулж байгаа юм бол гайгүйхэн бүтээлд хэд хэрэгтэй юм бол оо?” гэсэн асуулт өөрийн эрхгүй төрнө. Түүгээрч барахгүй үүнийг үзсэн хүүхэд таниас тун хэцүүхэн асуулт асууна: “ЭНЭ ХААН ЭРЭГТЭЙ ЮМ УУ, ЭМЭГТЭЙ ЮМ УУ???”
Жүжигчин, найруулагч, сурган хүмүүжүүлэгч Иван Диденко “Режиссёрский разбор” зохиогчийн хөтөлбөртөө түүхэн үйл явдплаас сэдэвлэсэн гэх “Коловратын домог” киног бүтээгчдийг шүүмжилжээ. Ямар “гайхам” бодол төрөхөөрөө БАТ ХААНЫГ ТРАНСЖЕНДЕРҮҮДИЙН ШОУНЫ ОРОЛЦОГЧ мэтээр харуулсныг Иван үнэхээр гайхаж байгаа юм. 360 сая рублийн төсөвтэй кинонд “Коловрат гэх нэгэн сайхан залуу Бат гэх өөр нэг сайхан залуутай тулалдаж байх” юм.
Иван Диденко: “Энэ киноны гол дүрүүдийг хэн сонгосон юм бэ? Та нар маш муу ажилласан байна. Тэнэгүүдийн баг бүрдүүлж. Киноны зохиол гэж авах юмгүй, дээр нь гол дүрүүддээ нэг тийм хачин хүмүүс сонгочихсон. Үүнд жүжигчдийн буруу байхгүй. Тэд ажилла гэсэн бол ажиллана. ”гэжээ.
Гэхдээ гол асуудал нь гол дүрийг хэн сонгосонд ч учир байгаа юм биш. Гол учир нь сүүлийн жилүүдэд ихээхэн түгээмэл болсон зарчимд л оршиж байгаа юм. Энэ нь ямар ч хяналтгүй, агуулгагүй байх зарчим.
Ерээд онд мөнгөгүйн улмаас кино бүтээгдэхээ больж эсвэл бүтээсэн кинонууд нь чанар муутай болдог гэсэн яриа гардаг байлаа.
Харин өнөөдөр киноны салбарыг багагүй мөнгөөр санхүүжүүлж байна. Тэрбум рубль хүртэлх хэмжээний хөрөнгө оруулалт ч хийгддэг. Өнөөдөр “Бат хаан”-ы нүдний будалтанд хэдэн сая зарцуулсан, “Викинг” кионы шавар шавхай, ялгадасанд хичнээнийг үрсэн, өөр бусад “түүхэн-үлгэрийн” кинонуудын жижиг сажиг зүйлсэд хичнээн саяыг үрснийг сонирхох ядахнаа хэсэг бүлэг хүмүүс байна уу?
Энд өгүүлэхэд, сүүлийн жилүүдэд найруулагчид түүхэн кино биш харин “зөгнөлт түүхэн” кино хийж байгаа гэж ярих дуртай болсон. Түүхэн кино биш учир “түүхийн деталууд биш харин баатрын дотоод сэтгэлийн илрэл чухал” гэж тэд ярьдаг. Тэгвэл Бат хаанд шигтгээтэй жийнсэн өмд өмсүүлээд Рязань руу илгээвэл яах вэ? Найруулагчдын хэлснээр “fantasy ”, үлгэр биз дээ?!
Гэтэл энэ зөгнөлт киноных нь мөнгө өмнө нь энэ чиглэлээр мөнгө олсон продюссерын төвүүдийн халааснаас биш харин өөр нэгний халааснаас урсаж байна. “Коловратын домог” кинондоо эргэн оръё. Энэ киног 2014 оноос эхлэн “Газпром-Медиа Холдинг”-ийн бүрэлдэхүүнд багтах болсон “Централ Партнершип” кинокомпани бүтээжээ. Газпром бол төрийн оролцоотой компани.
Өөрөөр хэлбэл улсад кино үйлдвэрлэлд зарцуулах мөнгө бий. Энэ мөнгийг багагүй хэмжээгээр тодорхой төслүүдэд зарцуулдаг. Гэтэл ийн мөнгө зарцуулсан хойно хачирхалтай асуултууд урган гарна. Алтан Ордод мөн л трансжендерүүд байсан юм уу? Викингчүүд болон варягчууд нэг хэрэг үү? Хичнээн хэлгүй эмэгтэйг Оросын тайж хүчирхийлсэн юм бэ?
Харин төрийн санхүүчдэд ийм асуулт асуумаар санагддаг болов уу? Эсвэл барууны түншүүд болон орон нутгийн либералууд тэднийг цензур тавилаа гэж буруутгана хэмээн айдаг юм болов уу? Өршөөгөөрэй, гэхдээ улс нэгэнт л хөрөнгөө зарцуулсан хойно асуух эрхтэй биз дээ? Улсын хөрөнгө гэдэг нь эцсийн дүндээ татвар төлөгчдийн хөрөнгө. Тиймээс бид ч гэсэн асуух эрхгүй гэж үү?
Энд үзэл суртлын цензур тавих талаар огт яригдаагүй байна. Гэхдээ өнөөдөр дэлгэцнээ гарч буй кинонуудыг харахад цензуртэй байсан нь ч зүгээр юм уу гэх бодол өөрийн эрхгүй төрөх.
Үнэн хэрэгтээ, манай оронд гарч байсан бүхий л суут бүтээлүүд цензур давсны ачаар л гайхалтай бүтээлүүд болсон юм. Гэтэл өнөөдөр ямар ч хяналтгүй кинонууд цуварч, нүүрийг нь будсан тосгоныхон төдийгүй Монголын хаадыг ч хэт гоодсон “коловратууд”-ыг харах боллоо.
Энд өгүүлэхэд, барууны хэвлэл мэдээллийн хэрэгслүүд газрын зураг дээр Улаанбаатарыг Киевтэй андуурч, харин ерөнхийлөгчид Словенийг Словактай андуурдагийг бид гайхдаг. Гэтэл дээрхээс харахад бид ч тэдний араас явж байгаа бололтой.
6 comments
Зөв шүүмж байна. Аливаа юманд хэм хэмжээ гэж байх л ёстой. Хичнээн агуу бусдаас илүү сэтгэлээ гэхэд логиктой баймаар л юм.
Христосыг хүртэл бас оруулсан байсан шашины зүгээс эсэргүүусэн
Хаадыг их доромжилож солиорч байж тэнгэрийн гэсгээ л хүртэндээ өөр яахав.
Зөв бичээд сурчихаа. Дараа нь сэтгэгдэл бич.
Марзан болгох гээд ядцан л юм
Трансуудад ялагдсан болчиж бгаан. Өөрсдийгөө ч бас давхар доромжлоод.