usa.jpg
2018-06-29 11:30
Туул голын усанд тоглож байсан 10 настай охин усанд осолдож амь насаа алдсан харамсалтай хэрэг энэ сарын 26-нд гарсан. Өчигдөр бага насны хүүхэд голын усанд урсаж байсныг аврагчид эргүүлээр явж байхдаа аварч, ар гэрт нь эсэн мэнд хүлээлгэн өгчээ. Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, Маршлын гүрний дэргэд 8 настай хүүхэд голын эрэг дээрээс алга болсон […]

ohin-2.jpg
2018-06-29 11:27
 Баянзүрх дүүргийн XXI хорооны “Очир” төвийн зочид буудлын өрөөнд 2017 оны наймдугаар сарын 23-ны өдөр 13 настай охин амь насаа алдсан хэрэг гарсан. Уг хэргийн шүүх хурал өнөөдөр Баянзүрх, Чингэлтэй, Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүх дээр болж байна. Талийгаач М охины аав Т.Лхагвасүрэн хохирогчоор шүүх хуралд оролцож байгаа юм. Охинд хүчээр архи уулган […]

haluun.jpg
2018-06-29 11:03
Өнөөдөр ихэнх нутгаар хална. Баруун болон зүүн аймгуудын нутгийн зарим газар болон Хангай, Хөвсгөлийн уулсаар бороо орно. Дуу цахилгаантай. Борооны өмнө салхи түр зуур ширүүснэ. Бусад нутгаар бороо орохгүй. Монгол-Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Дархадын хотгор, Тэрэлж голын хөндийгөөр 22-27 хэм, Их нууруудын хотгор болон говийн бүс нутаг, Орхон-Сэлэнгийн сав газраар 32-37 хэм, бусад нутгаар […]

opopopp.jpg
2018-06-29 11:02
Амьдрал үргэлж сайхнаараа” тийм ээ! Амьдралын сайхан зүйлс дурсамж болон үлдэхэд тухайн цагт сонссон дуу зүрх сэтгэлд тодоо үлдэх шиг санагддаг юм. “Хайр дурлалын минь дуунд чи бүжиглээч…” гээд бичвэл танд танил дотно санагдаж байна уу. “Guys 666” хамтлагийн дуучин М.Мягмар саяхан бүл нэмж охинтой болсон. Өдөр бүрийн аз жаргалтайгаар өнгөрүүлэх болсон уран бүтээлч маань тун […]

hurlebaatar.jpg
2018-06-29 10:39
Монгол Улсын нийт гадаад өр 2017 оны IV улирлын байдлаар 27 тэрбум 413 сая ам.доллар буюу 65.6 их наяд төгрөгт хүрсэн. Энэ нь өнгөрсөн оны мөн үеийнхтэй харьцуулбал 2.7 тэрбум ам.доллар буюу 6.6 их наяд төгрөгөөр нэмэгдсэн үзүүлэлт юм. Сангийн сайд Ч.Хүрэлбаатар өнөөдөр  “Дим сам бол 1 тэрбум юаний бонд, доллартай своп хийсэн байсан тул эхлээд свопоо […]

tiimuu-2.jpg
2018-06-29 10:35
Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл мэндийн төвөөс “Асбест агуулсан бүтээгдэхүүний хэрэглээ, түүний хор нөлөөллөөс сэргийлэх нь” сэдэвт семинарыг өчигдөр зохион байгууллаа. Семинарт Дэлхийн эрүүл мэндийн байгууллага, Жайка, Эрчим хүчний яам, Хавдар судлалын үндэсний төв, НЭМҮТ, Барилга хөгжлийн төвийн төлөөлөл багтсан 100 гаруй хүн оролцов. Хөдөлмөр аюулгүй байдлын эрүүл мэндийн төв нь ажлын байрандаа асбестын тоосонд шууд […]

ur-dun.jpg
2018-06-29 10:28
Хөл бөмбөгийн ДАШТ-ий хэсгийн тоглолтуудад Германы шигшээ баг олон ч хүний итгэлийн хөсөрдүүлж урмыг хугалаад авсан. Тус тэмцээнд рейтингээрээ тэргүүлж явсан 2014 оны аварга баг ийн нутаг буцах болсонд олон ч хүн сэтгэл дундуур үлдсэн. Харин тэд өөрсдийн алдааг хэрхэн дүгнэсэн бэ? Тус улсын хамгийн их уншигчтай өдөр тутмын сонин болох “Билд”-д “Манай үндэсний 11-ийн […]

huuhed-11.jpg
2018-06-29 10:15
Есөн настай хүү гэрийнхээ ойролцоох эмийн сангийн хаалгыг татахдаа тогонд цохиулж амиа алдсан хэргийг Сүхбаатар дүүргийн цагдаагийн нэгдүгээр хэлтэст шалгаж байна. II сургуулийн сурагч, есөн настай А найзуудтайгаа хөөцөлдөн тоглож байх үедээ эмийн сангийн шатаар өгсөж, хаалганаас нь барьж аваад, эргэж сэрээгүй юм. Ослын газарт нийслэлийн Мэргэжлийн хяналтын газар, “Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ” компанийн холбогдох […]

naadam-4.jpg
2018-06-29 10:12
Орхон аймгийн энэ жилийн наадмын талбайд дартс тоглоом, нум, сум харвах, бай онох, буудлага, машин, мотоцикл унуулах, шоо хаях зэрэг бооцоот тоглоом тоглуулах, архи тамхи худалдаалахыг хориглолоо. Аймгийн МХГ-ын мэдээллийн санд бүргтгэлтэй аж ахуй нэгжүүдэд шаардлагын дагуу зөвшөөрөл олгох юм байна. Мөн хоол үйлдвэрлэлтэй холбоотой, хүнсээр дамжих гэдэсний халдварт өвчин дэгдэлт нэмэгдэх болсон тул хоол […]

medee-21.jpg
2018-06-29 09:59
“Washington post” сонинд нийтлэгдсэн Монгол төрийн сайд, дарга, мэргэжилтний албан тушаалд очдог үнэлгээний талаарх дуулиан олны анхаарлын төвд байна. Тэдний эл мэдээлэл, зоригтойгоор зарлан мэдээлсэн нь Монголын цагдаа, тагнуул, АТГ, прокурорын байгууллагын дүгнэлтээс хол хэтэрсэн нь сонирхолтой. Үүний зэрэгцээ “Washington post” сонинд хэн үүнийг бичив гэдэг нь анхаарал татахын зэрэгцээ нэг хүнийг хардах томоохон шалтгаан […]