Амьдрал үргэлж сайхнаараа” тийм ээ! Амьдралын сайхан зүйлс дурсамж болон үлдэхэд тухайн цагт сонссон дуу зүрх сэтгэлд тодоо үлдэх шиг санагддаг юм. “Хайр дурлалын минь дуунд чи бүжиглээч…” гээд бичвэл танд танил дотно санагдаж байна уу. “Guys 666” хамтлагийн дуучин М.Мягмар саяхан бүл нэмж охинтой болсон. Өдөр бүрийн аз жаргалтайгаар өнгөрүүлэх болсон уран бүтээлч маань тун ч сайн гэрийн эзэн. Эхнэр хүүхдэдээ тун ч халамжтай нэгэн. Бяцхан охиноосоо адис хүртэн ажлаа амжуулах болжээ.
Өөрийн цахим хуудсандаа ийнхүү бичжээ. “Өнөөдөр ер бусын өдөр байгаад байсан, ийм учиртай байж… Нүүрэндээ дэлбэ өшиглүүлээд л гарсан, барцдаа гөвүүлчихэж. Өдөр бүрийн амжилт урам бүхэн өглөө гадагшаа гарахаас өмнөх гэр бүлийн аз жаргал, хайр халамжаас үүдэлтэй! Бүх гэр бүлүүдэд хайр дүүрэн жаргал ерөөе!” хэмээсэн байна.
Хүү төрвөл Аз, охин төрвөл Жаргал ирдэг хэмээсэн тэрээр “Аз жаргалтай айл болгохын тулд арван сар 10 сар биедээ бие ургуулж, амралт ачааллаа тэнцүүлэх гэж ер бусын тэнцвэргүй өдөр хоногуудыг туулж ирсэн ханьдаа талархаад баршгүй. Нэгэн биений минь нөгөө тал болсон хань минь бусдын адил Ээж болж байгаа хэдий ч өрх гэрт минь баатарлаг гавьяа байгуулж байгаа нь энэ билээ” гэв.