Монгол Улсын нийт гадаад өр 2017 оны IV улирлын байдлаар 27 тэрбум 413 сая ам.доллар буюу 65.6 их наяд төгрөгт хүрсэн. Энэ нь өнгөрсөн оны мөн үеийнхтэй харьцуулбал 2.7 тэрбум ам.доллар буюу 6.6 их наяд төгрөгөөр нэмэгдсэн үзүүлэлт юм. Сангийн сайд Ч.Хүрэлбаатар өнөөдөр “Дим сам бол 1 тэрбум юаний бонд, доллартай своп хийсэн байсан тул эхлээд свопоо хийгээд дараа нь юаниар төлбөр хийж байна. Энэ 6-р сард нийт 750 гаруй тэрбум төгрөгийн ӨР төллөө. Үнэхээр чанга байлаа. Зээл авахгүйгээр өрөө төлсөн” твиттер хуудсаараа дамжуулан мэдээлэв.