Туул голын усанд тоглож байсан 10 настай охин усанд осолдож амь насаа алдсан харамсалтай хэрэг энэ сарын 26-нд гарсан. Өчигдөр бага насны хүүхэд голын усанд урсаж байсныг аврагчид эргүүлээр явж байхдаа аварч, ар гэрт нь эсэн мэнд хүлээлгэн өгчээ. Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, Маршлын гүрний дэргэд 8 настай хүүхэд голын эрэг дээрээс алга болсон гэсэн дуудлагыг 20:58 цагт өгснөөр Нийслэлийн аврах анги 105-ын эрэн хайх бүлгийг очиход тус гүүрний дэргэд найман настай, эрэгтэй хүүхэд голд урсаж байсан аж.
Амралт, зугаалгын үе ирж байгаатай холбогдуулан нийслэлийн онцгой байдлынхан моторт завиар 24 цаг эргүүл хийж байгаа юм.