Сэлэнгэ аймгийн Баянгол суманд өчигдөр буюу зургадугаар сарын 28-нд хүчтэй газар хөдөлсөн байна. Тус сумын Хараа багийн “Бороо гоулд” гэх газар 4.3 магнитудын хүчтэй газар хөдлөлт болсон тухай Одон орон, геофизикийн хүрээлэнгээс мэдээлжээ. Тухайн газар нь “Бороо гоулд” уурхайн бүс, айл өрх нутагладаггүй юм байна. Газар хөдлөлтийн үед ямар нэгэн хохирол учраагүй гэнэ.