Баянзүрх дүүргийн XXI хорооны “Очир” төвийн зочид буудлын өрөөнд 2017 оны наймдугаар сарын 23-ны өдөр 13 настай охин амь насаа алдсан хэрэг гарсан.
Уг хэргийн шүүх хурал өнөөдөр Баянзүрх, Чингэлтэй, Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүх дээр болж байна. Талийгаач М охины аав Т.Лхагвасүрэн хохирогчоор шүүх хуралд оролцож байгаа юм. Охинд хүчээр архи уулган зодож амь насыг хөнөөсөн хэрэгт Д.Жавхлан, Э.Амарболд нарыг шүүж байна. Шүүхийн гадаа Лантуун дохио ТББ болон хүчирхийллийн эсрэг дуу хоолойгоо нэгтгэхээр ирсэн “Холун хатны үрс ” ТББ-ын залуучууд ирсэн байна.
2 comments
шүүхийн шийдвэр тэгээд яаж гарсан бэ юу болсон
МОНГОЛ УЛСАД ШУДАРГА ШҮҮХ БАЙХГҮЙ ШҮҮ ДЭЭ. ТЭДНИЙ ЦАЛИНГ 10 САЯ БОЛГОСОН Ч ТЭД 20 САЯЫН ТӨЛӨӨ ДАХИАД ШУДАРГА БУС ШҮҮНЭ. ДААНЧ ЭМГЭНЭЛТЭЙ. ИРГЭНИЙ ДАЙН ГАРТАЛ ЭНЭ ҮРГЭЛЖИЛСЭЭР Л БАЙХ БОЛНО.