Хөл бөмбөгийн ДАШТ-ий хэсгийн тоглолтуудад Германы шигшээ баг олон ч хүний итгэлийн хөсөрдүүлж урмыг хугалаад авсан. Тус тэмцээнд рейтингээрээ тэргүүлж явсан 2014 оны аварга баг ийн нутаг буцах болсонд олон ч хүн сэтгэл дундуур үлдсэн.
Харин тэд өөрсдийн алдааг хэрхэн дүгнэсэн бэ? Тус улсын хамгийн их уншигчтай өдөр тутмын сонин болох “Билд”-д “Манай үндэсний 11-ийн талаарх 7 гашуун үнэн” хэмээх гарчиг бүхий нэгэн нийтлэл тавигдсан нь шуугиан тариад буй ажээ.
Үүнд:
1) Бид хэт ханажээ! (хэт цатгалдаж)! Бидэнд 2014 оных шиг оргилуун сэтгэл, хүсэл тэмүүлэл дутлаа. Хүн муу тоглож болно. Гэхдээ бидний хөл бөмбөг ихэнхдээ удаан хөшүүн, идэвхгүй лазан байлаа. Mesut Özil, Thomas Müller болон Sami Khedira нарын нөлөө, Мексикийн хийгээд Өмнөд Солонгосын эсрэг тоглолтод өнгөрсөн цаг хугацааны сүүдэр төдий байв.
2) Jogi Löw-ийн сонголт алдаатай байснаас аз харьсан явдал боллоо. Залуу халаа, их авьяас Leroy Sané-ийг гэрт нь үлдээсэн нь драматик алдааны нэг илрэл.
3) Бид цаг хугацааны шинж тэмдгүүдийг таньж мэдрээгүй. 2017 оны намраас бүс нутгийн тэмцээнүүдэд олигтой тоглоогүй. 9 тэмцээний зөвхөн 2-т нь ялж байсан.
4) 2017 онд Confed-Cup-д ялалт байгуулсны дараа өөрсдийн тамирчдыг хэт өндөр үнэлсэн. Toni Kroos болон Manuel Neuer хоёроос өөр дэлхийн хэмжээний тоглогч алга. Marco Reus (Шведийн эсрэг хэдий сайн тоглолт үзүүлсэн ч), Joshua Kimmich болон Julian Draxler нар дэлхийн тоглогч болох хаа ч байсан юм, өдий байна.
5) Бид Бразилчууд шиг жинхэнэ баг байж чадахаа байжээ. Бидэнд Lahm шиг оройлогч удирдагч, Schweinsteiger шиг тэмцэгч, Klose шиг тайвшруулах нөлөө үзүүлэгч, Poldi und Mertesacker шиг шинж характер үзүүлэх тамирчид алга. Түүнээс гадна манай баг дотоод асуудалтайгаа Оросын зүг хөдөлсөн. Özil болон Gündogan нарын Erdoganтай авахуулсан зураг бол манай багийн суларсан нийт байдлын нэг хэлтэрхий, puzzle байсан.
6) Германы хөл бөмбөг – тэр дундаа Лигийн хийгээд орон нутгийн тэмцээн – хүрсэн өндөрлөгөөсөө ухарчээ (од нь харьж). Чадварлаг залуу халаа бэлтгэх ажил бүр хэдийн эндэж хазайсан.
7) Тэмцээнээс хасагдсан явдал бол шангаа шударгаар хүртсэн хэрэг юм!” хэмээсэн байна.