onoonii.jpg
2018-05-21 11:49
Сайд та дээд боловсролд ялгавар тогтоож байгаа шийдвэрээ эргэн харна уу Өнөө жил Элсэлтийн ерөнхий шалгалт өгөхөөр 43846 хүн бүртгүүлсний 37950 нь төгсөх ангийн сурагч, 5896 нь өмнөх оны төгсөгч байна. Боловсролын үнэлгээний төвөөс 2016-2017 онд хийсэн судалгаанд нийт төгсөгчдийн 85 хувь нь их дээд сургуульд элсэж байгааг дурджээ. Энэ бол маш өндөр үзүүлэлт. Тэгэхээр […]

zurag-2.jpg
2018-05-21 11:42
Улсын хэмжээнд 1300 орчим шатахуун түгээх станц үйл ажиллагаа явуулдаг. Тэдний 400-500 нь хуурамч шатахуун зардаг байна. Энэ талаар “Шатахуун хэрэглэгчдийн холбоо” төрийн бус байгууллагын тэргүүн О.Бямбадэлгэр ярихдаа “Манай улс чинь их өрөвдөлтэй шүү дээ. Шинжилгээ хийдэг 4-6 лаборатори бий. Зарим нь шатахуун оруулж ирдэг компанийн мэдэлд байх жишээтэй. Ганц нэг нь айгаад хөдөлж өгөхгүй хирнээ тэнгэрт тулсан үнэ […]

nnn.jpg
2018-05-21 11:39
Дэлхийн хүрээлэн буй орчны өдрийг угтан орон даяар  “Байгалиа хамгаалъя” сэдэвт 21 хоногийн нэгдсэн арга хэмжээг эхлүүлээд байна. Аяны зорилго нь  “Хүрээлэн буй орчны эсрэг гэмт хэрэг”-ийн талаар иргэд, олон нийтэд хууль, эрх зүйн зөв ойлголтуудыг өгөх, хор уршигийг нь таниулах, энэ төрлийн гэмт хэргийн гаралтыг бууруулах, байгаль экологидоо эерэг нөлөө үзүүлэхэд чиглэжээ. Сүүлийн жилүүдэд хууль […]

tulaanch.jpg
2018-05-21 11:02
Жүжигчин Өнөржаргал буюу Өөскө тун удахгүй нээлтээ хийх гэж байгаа “Такси 2” кинонд тоглохдоо өөрийгөө муугүй тулаанч болохоо харуулжээ. Харин түүнийг үзэгчид өөрөө зодолдоогүй орлон тоглогч оруулсан гэх яриа гадуур тархжээ. Үүний хариуд Өөскө хэдэн ч хүнтэй зэрэг зодолдоход бэлэн байна. Тулалдахыг хүссэн хэн ч байсан бэлэн байна гэж өөрийн фэйсбүүк хуудсандаа жиргэжээ.

tsag-agaar.jpg
2018-05-21 10:58
Ус цаг уур, орчны судалгаа мэдээллийн хүрээлэнгээс өнөөдөр ихэнх нутгаар хүйтэрч, хур тунадас орно гэж мэдээлэв. Цасан болон шороон шуурга шуурах төдийгүй тариалангийн бүс нутгаар цочир хүйтрэхийг анхаарууллаа. Баруун аймгуудын нутгийн зарим газар, төв болон зүүн аймгуудын нутгийн хойд хэсгээр бороо, уулаархаг нутгаараа хур тунадас, нойтон цас орох бол Дархадын хотгор, Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг […]

munkhtsetseg_uls.jpg
2018-05-21 10:43
[starbox] Улс төрийн намууд, тэдгээрийн хоорондын шударга өрсөлдөөн ардчиллын амин чухал нөхцөл болдгийг дэлхийн улс орнууд дахь ардчиллын түүхэн хөгжлөөс харж болно. Ялангуяа дарангуйллаас шилжилт хийж буй орнуудын ардчиллын бэхжилтэд намын тогтолцооны төлөвшлийн асуудал ихээхэн чухал нөлөөтэй юм. Монголд өдгөө Улсын Дээд шүүхэд бүртгэлтэй 28 нам байна. Гэвч эдгээрээс орчин үеийн улс төрийн намын шалгуурыг […]

mn.jpg
2018-05-21 10:36
“Хүчээ нэгтгэе” Монголын эдийн засгийн форум–2018″ чуулганы үйл ажиллагаа Төрийн ордонд эхэллээ. Хурлыг нээж Ерөнхий сайд У.Хүрэлсүх үг хэлсэн юм. Хоёр өдөр үргэлжлэх энэ үйл ажиллагаанд Засгийн газрын гишүүд, бүх яамдын Төрийн нарийн бичгийн дарга, хувийн хэвшилүүд, 18 аймгийн Засаг дарга нар гэсэн өргөн бүрэлдэхүүнээр оролцох юм. 2010 оноос зохиогдож байгаа энэ арга хэмжээг “Монголын […]

NOAT.jpg
2018-05-21 10:26
НӨАТ-ын урамшууллын сугалааны тохирол өчигдөр болж, Боловсрол суваг телевизээр шууд дамжууллаа. Энэ удаагийн тохиролд 2018 оны дөрөвдүгээр сарын 01-нээс 30-ны өдөр хүртэлх хугацаанд худалдан авалт хийсэн баримтууд хамрагдсан байна. Тохирлоор: 50 мянган төгрөгийн азтан – 17.549 200 мянган төгрөгийн азтан – 1.769 Нэг сая төгрөгийн азтан – 174 Таван сая төгрөгийн азтан – 16 10 сая төгрөгийн азтан […]

tamhi-1.jpg
2018-05-21 10:25
[starbox] Ухаан  орсон цагаасаа л “Тамхи битгий тат” эрүүл мэндэд хортой гэсэн үгийг сонсож өслөө. Энэ үг, өгүүлбэр ухаант хүний ой тоймд суувал суухаар он цагийг элээж. Хэвлэл мэдээллийнхэн телевиз, радиогоор янжуур тамхины эсрэг сурталчилгааг “Цочирдмоор” баримт нотолгоотой олон нийтэд дэлгэж байсан. Дэлхий даяар хорт зуршлын тухай ухуулан таниулаад 30-аад жилийн нүүрийг үзээд буй. Үүний […]

medee-10.jpg
2018-05-21 10:18
МУУҮА-ийн Ерөнхийлөгч Н.Алгаа  албан ёсоор үүрэгт ажлаасаа чөлөөлөгдлөө. Тодруулбал, тэрбээр 2014 оноос хойш тус ассоциацийн Ерөнхийлөгчөөр ажилласан бөгөөд энэ онд сонгуульт хугацаа дуусгавар болсон юм. Тиймээс МУУҮА-ийн Бүх гишүүдийн чуулган өчигдөр хуралдаж, дараагийн Ерөнхийлөгчийг сонгосон байна. Уг чуулганаар “Очир-Ундраа” группийн Ерөнхийлөгч Т.Гантөмөр, Дэлхийн банкны MINIS төслийн захирал асан Б.Энхбаатар нар нэр дэвшсэн. Улмаар ний гишүүдийн […]