“Хүчээ нэгтгэе” Монголын эдийн засгийн форум–2018″ чуулганы үйл ажиллагаа Төрийн ордонд эхэллээ. Хурлыг нээж Ерөнхий сайд У.Хүрэлсүх үг хэлсэн юм. Хоёр өдөр үргэлжлэх энэ үйл ажиллагаанд Засгийн газрын гишүүд, бүх яамдын Төрийн нарийн бичгийн дарга, хувийн хэвшилүүд, 18 аймгийн Засаг дарга нар гэсэн өргөн бүрэлдэхүүнээр оролцох юм.
2010 оноос зохиогдож байгаа энэ арга хэмжээг “Монголын эдийн засгийн форум” ТББ зохион байгуулдаг. Энэхүү ТББ байгуулагдсан 2010 оноос жил бүр тасралтгүй зохион байгуулагдаж харин өнгөрсөн 2017 онд тасарсан. Харин энэ 2018 онд хоёр арга хэмжээ зохион байгуулж байгаа бөгөөд эхнийх нь энэ оны гуравдугаар сард зохиогдсон “Төр хувийн хэвшлийн хэлэлцүүлэг” юм.