НӨАТ-ын урамшууллын сугалааны тохирол өчигдөр болж, Боловсрол суваг телевизээр шууд дамжууллаа. Энэ удаагийн тохиролд 2018 оны дөрөвдүгээр сарын 01-нээс 30-ны өдөр хүртэлх хугацаанд худалдан авалт хийсэн баримтууд хамрагдсан байна.
Тохирлоор:
- 50 мянган төгрөгийн азтан – 17.549
- 200 мянган төгрөгийн азтан – 1.769
- Нэг сая төгрөгийн азтан – 174
- Таван сая төгрөгийн азтан – 16
- 10 сая төгрөгийн азтан – 1 азтан
- 50 сая төгрөгийн СУПЕР азтан – 1 тодорлоо.