Дэлхийн хүрээлэн буй орчны өдрийг угтан орон даяар “Байгалиа хамгаалъя” сэдэвт 21 хоногийн нэгдсэн арга хэмжээг эхлүүлээд байна. Аяны зорилго нь “Хүрээлэн буй орчны эсрэг гэмт хэрэг”-ийн талаар иргэд, олон нийтэд хууль, эрх зүйн зөв ойлголтуудыг өгөх, хор уршигийг нь таниулах, энэ төрлийн гэмт хэргийн гаралтыг бууруулах, байгаль экологидоо эерэг нөлөө үзүүлэхэд чиглэжээ.
Сүүлийн жилүүдэд хууль бусаар ашигт малтмал олборлох гэмт хэргийн гаралт өссөн байна. Тодруулбал, 2013 онд 41, 2014 онд 38, 2015 онд 39, 2016 онд 53, 2017 онд 104 гэмт хэрэг бүртгэгдсэн тоон судалгаа гарчээ. Иргэдийн хувьд хууль, эрх зүйн мэдлэг багатайгаас болж байгаль орчны эсрэг гэмт хэрэг үйлдэж байгаа бол зарим нь богино хугацаанд х хэмжээний мөнгөтэй болох зорилгоор хууль зөрчдөг байна. Энэ тохиолдолд Ашигт малтмалын шинэ хуулиар газрын хэвлийд их бага хэмжээгээр халдсан л бол Эрүүгийн хэрэг үүсгэдэг болсон гэж ЦЕГ-ын Мөрдөн байцаах албаны Ахлах мөрдөгч, Цагдаагийн хошууч Ж.Батдэлгэр хэлж байв.