mashin.jpg

2018-04-26 18:03
Улаанбаатар хотын гүний усны нөөц 330 мянган м3/хоног байдгаас ашиглах боломжит нөөц нь 253,7 мянган м3/хоног юм. Нийслэл хотын хүн амын өсөлт, ашиглалтаас үүдэн гүний усны нөөцийг хамгаалах, хэрэглээг бууруулах шаардлага жилээс жилд нэмэгдэж байна. Ундны уснаас бусад хэрэглээнд гадаргын ус, цэвэршүүлсэн усыг ашиглах, усны зарцуулалт багатай техник технологийг нэвтрүүлэх замаар дээрх асуудлыг шийдвэрлэх боломжтой. […]

oyun-uhaan.jpg

2018-04-26 17:37
2020 онд Хятад улс 1.4 тэрбум иргэн тус бүрээ нийгмийн кредит үнэлгээтэй болгох гэж байна.Ингэхдээ хиймэл оюун, царайгаар таних технологиудын тусламжтай иргэн бүрийнхээ үйлдлийг камераар хянаж, тэдний буруу үйлдэл болгоноос оноо хасах юм. Жишээ нь гарцгүй газраар зам гарах, хөдөлгөөний дүрэм зөрчих, хог хаях бүрт тодорхой оноо хасагдаж байна гэсэн үг. Хэрвээ оноо нь хасагдсаар […]

emch-1.jpg

2018-04-26 17:35
Хаврын улиралд хүмүүс том багагүй хоолойн өвчинд нэрвэгддэг. Хүний ам дотор буюу залгиурын хоёр хажууд байрлах булчирхайг гүйлсэн булчирхай гэнэ. Уг булчирхай үрэвсэж өвчлөхийг ангинатах, заримдаа хоолойнд мах ургах гэж нэрлэх нь бий. Хоолойн мах нь хөндүүрлэж өвдсөн хүмүүс шууд эмийн санг зорьдог. Гайгүй үнэ өртөгтэйг нь бодож антибиотик авч цацдаг. Гэтэл энэ нь залгиурын […]

udiin-tsai.jpg

2018-04-26 16:51
Манай улс 2006 оноос “Үдийн цай” хөтөлбөр хэрэгжүүлж байгаа боловч хөтөлбөр хариуцсан багш, ажилчдын мэдлэг, ойлголт дутмаг байгааг холбогдох албаны хүмүүс хэллээ. Нийслэлийн Засаг даргын орлогч Ш.Анхмаагийн санаачилгаар “Сургуулийн хоол үйлдвэрлэл, үйлчилгээний систем хэлэлцүүлэг өнөөдөр болж, тулгамдсан асуудлуудын талаар харилцан ярилцжээ.Хэлэлцүүлэгт УИХ-ын гишүүн Б.Ундармаа, Нийгмийн хөгжлийн асуудал хариуцсан төслүүдийн удирдагч-Нийслэлийн Засаг даргын орлогч Ш.Анхмаа, нийслэлийн Боловсролын газрын дарга […]

eegii.jpg

2018-04-26 16:40
Олон улсын арбитрын шүүхэд Монгол улс ялагдаж, Эрдэнэт үйлдвэр ихээхэн хэмжээний төлбөрийг Өмнөд Африкийн Стандарт банкинд төлөх дээрээ тулсан нь тодорхой болоод байна. Эрдэнэт үйлдвэр анхнаасаа Жастын Ш.Батхүүгийн зээлд баталгааг гаргаагүй гэрээнүүд хуурамч байтал яагаад Лондонгийн арбитрын шийдвэр Стандарт банкны талд гарав гэдэг нь ихээхэн анхаарал татаж байна. Үүний учрыг тайлах баримтыг хамтдаа үзэцгээе.

hovsgol.jpg

2018-04-26 16:08
“Хөвсгөл аймгийн ИТХ-аар шинээр хайгуулын болон ашиглалтын тусгай зөвшөөрөл олгохгүй гэсэн шийдвэр гаргасныг мушгин гуйвуулж “Хөвсгөл аймаг уул уурхайн салбарын өмнө хаалгаа хаалаа”, “Хөвсгөл аймаг 100 хувь дархан цаазат аймаг боллоо” гэсэн мэдээллүүд анхаарал татах болов. Түүнчлэн Архангай, Хэнтий, Дундговь аймгуудад дээрх “шийдвэр” давалгаалах нь гэдгийг эх сурвалжууд мэдээлж байна. Энэ нь гадны хөрөнгө оруулагчдыг […]

amitan.jpg

2018-04-26 16:07
Арктикийн мөсөнд асар их хэмжээний бичил хуванцрууд байгааг Германы хэсэг эрдэмтэд илрүүлсэн байна. Би-Би-Си агентлагийн мэдээнд дурдсанаар, далайн хөлдсөн уснаас авсан дээжүүдэд 17 төрлийн хуванцар байсан аж. Бичил хуванцар гэдэг нь 5 мм-ээс бага голчтой бичил хэсгүүд юм. Туйлын болон далайн судалгааны хүрээлэнгийн мэргэжилтэн Альфред Вегенер Ильк Пекен-ий ярьснаар, жижиг хэмжээтэй учраас бичил хуванцрууд нь […]

kompania.jpg

2018-04-26 15:55
Замын цагдаагийн албанд ирсэн гомдол мэдээллийн 80 гаруй хувийг машин ачилтын гэх тодотголтой, бүдүүн зүрх, бусармаг үйлдэл гаргагчидтай холбоотой байдаг. Хэн нэгний бие өвдсөн, хүүхдээ цэцэрлэгт өгөөд гарч ирэх, хуримаа хийсэн, жолооч нь байсан эсхийг үл харгалзан улайран  ачиж, ачихдаа бусдын автомашинд гэмтэл учруулах нь цөөнгүй. Тэд өөрсдөө нэгдүгээр эгнээнд урсгал сөрж, гурав, дөрвөөрөө автомашинаа […]

haha.jpg

2018-04-26 15:34
АНУ-ын Мичиган мужийн Адриад хотод өнгөрсөн бямба гаригт болсон “Madison tournament” гольфийн тэмцээний үеэр нэгэн хачирхалтай явдал болжээ. Конкорд дунд сургуулийн сурагч И.Коулинг багийнхныхаа хамт долоо дахь нүх рүү алхаж явахдаа галууны үүрний хажуугаар өнгөрсөн байна. Дараагийн цэгт очиж, цохилт гүйцэтгэхээр элдэв “хар муу санаагүй” алхах хөвгүүдийг галуу “дайсан” гэж үзсэн бололтой, И.Коулинг руу онцлон […]

Ugalztsetseg.jpg

2018-04-26 14:53
Таргалсан хойноо хоолны хатуу дэглэм барина гэдэг хэцүү. Уг нь таргалалттай таргалсаныхаа дараа биш, өмнө нь тэмцдэг байвал… Долоо хоногт дөрвөн удаа фитнесст явж, зөв хооллосноор жин хаяж эрүүл болно гэдгийг  Азийн хошой аварга, дэлхийн гурван удаагийн аварга, Олон улсын хэмжээний мастер Г. Угалзцэцэг зөвлөж байна. Тэрбээр “Долоо хоногт хамгийн багадаа дөрвөн өдөр фитнесст явах хэрэгтэй. Ингэснээр эрчимтэй […]