2018-04-26 15:551min01

Дүрмээ зөрчсөн ачилтын компанийн машиныг ачихад цагдаагийн зөвшөөрөл хэрэгтэй юу?

kompania

Замын цагдаагийн албанд ирсэн гомдол мэдээллийн 80 гаруй хувийг машин ачилтын гэх тодотголтой, бүдүүн зүрх, бусармаг үйлдэл гаргагчидтай холбоотой байдаг. Хэн нэгний бие өвдсөн, хүүхдээ цэцэрлэгт өгөөд гарч ирэх, хуримаа хийсэн, жолооч нь байсан эсхийг үл харгалзан улайран  ачиж, ачихдаа бусдын автомашинд гэмтэл учруулах нь цөөнгүй. Тэд өөрсдөө нэгдүгээр эгнээнд урсгал сөрж, гурав, дөрвөөрөө автомашинаа удаан хугацаанд орхисон байх юм. Чингэлтэй дүүргийн нутаг, зургадугаар хороо “Тэнгис” кино театрын орчимд ачилтын компанийн машинууд дүрэм зөрчсөн эдгээр машиныг цагдаагийн зөвшөөрөлтэйгээр ачина гэх тайлбарыг жолооч нь өгчээ.

Хууль зүй, дотоод хэргийн сайдын 2005 оны 94 дүгээр тушаалын нэгдүгээр хавсралт, Зориулалтын чирэгч автомашин ашиглан тээврийн хэрэгслийг зөөж шилжүүлэх журмын 1.2.3-т “Замын хөдөлгөөний дүрэмд түр буюу удаан зогсохыг хориглосон газарт зайлшгүй зогсолтоос бусад хэлбэрээр зогссон, эсхүл хориглолт тогтоосон буюу мэдээлэх тэмдэг бүхий замын зорчих хэсэг дээр зогсож, хөдөлгөөнд саад учруулсан, жолооч нь эзгүй байгаа тээврийн хэрэгслийг ачигч автомашин ашиглан тусгай хашаанд зөөж шилжүүлнэ” хэмээн зааснаас хойш хүмүүст чирэгдэл учруулж, бухимдал төрүүлэх болсон эдгээр хууль дүрмээ зөрчиж буй ачилтын компанийн ажилчдад хариуцлага тооцъё.