АНУ-ын Мичиган мужийн Адриад хотод өнгөрсөн бямба гаригт болсон “Madison tournament” гольфийн тэмцээний үеэр нэгэн хачирхалтай явдал болжээ.
Конкорд дунд сургуулийн сурагч И.Коулинг багийнхныхаа хамт долоо дахь нүх рүү алхаж явахдаа галууны үүрний хажуугаар өнгөрсөн байна.
Дараагийн цэгт очиж, цохилт гүйцэтгэхээр элдэв “хар муу санаагүй” алхах хөвгүүдийг галуу “дайсан” гэж үзсэн бололтой, И.Коулинг руу онцлон дайрсан байна. Шувууны дайралтад өртсөн гольфчин сурагч ноцтой гэмтэл аваагүй ч найзуудынхаа дунд нэр хүнд нь унажээ.
1 comment
Yaahaaraa ner hvnd ni unadag bilee?Sonin wm bicheed bh wm