Warning: include_once(/home/spotligh/updown.mn/wp-includes/header.php): Failed to open stream: No such file or directory in /home/spotligh/updown.mn/wp-config.php on line 103

Warning: include_once(): Failed opening '/home/spotligh/updown.mn/wp-includes/header.php' for inclusion (include_path='.:/opt/cpanel/ea-php81/root/usr/share/pear') in /home/spotligh/updown.mn/wp-config.php on line 103
Хоолойн маханд антибиотик цацаж хэрэглэвэл мөөгөнцөр үүсгэдэг – updown.mn

Хоолойн маханд антибиотик цацаж хэрэглэвэл мөөгөнцөр үүсгэдэг

Хаврын улиралд хүмүүс том багагүй хоолойн өвчинд нэрвэгддэг. Хүний ам дотор буюу залгиурын хоёр хажууд байрлах булчирхайг гүйлсэн булчирхай гэнэ. Уг булчирхай үрэвсэж өвчлөхийг ангинатах, заримдаа хоолойнд мах ургах гэж нэрлэх нь бий.

Хоолойн мах нь хөндүүрлэж өвдсөн хүмүүс шууд эмийн санг зорьдог. Гайгүй үнэ өртөгтэйг нь бодож антибиотик авч цацдаг. Гэтэл энэ нь залгиурын мөөгөнцөр үүсгэх аюул дагуулдаг. Капсултай эмийг задалж байгаад хоолойндоо цацах нь буруу гэдгийг эмч нар зөвлөж байна. Хүндэрхээрээ зүрх, бөөр, үе мөчиндөө орж хүндээр өвчлүүлж орхидог. Тиймээс удаалгүй аль болох түргэн эмчлэх хэрэгтэй.

Хоолой өвдсөн үед хамраа тогтмол цэвэрлэх хэрэгтэй бөгөөд энэ нь нэг төрлийн эмчилгээ болж өгдөг аж. Хэрэв хамар битүүрээд, ямар ч арга хэрэглээд нэмэр болохгүй байвал халуун ууранд утаад үзээрэй. Энэ нь хамрын битүүг арилгахаас гадна хоолойн өвчнийг эмчлэх давуу талтай юм.

Хоолой удаан хугацаагар өвдвөд үе мөч өвдөх, хавдах, хөдөлгөөн нь хязгаарлагдах зэргээр илэрч улмаас мөч тахийж мурийн суумгай болгох хүртлээ хүндэрдэг. Хоолойн мах авах мэс заслын эмчилгээ сайн үр дүнтэй ч цөөнгүй тохиолдолд хоолой өвддөг хэвээр үлдэх нь элбэг тохиолддог гэнэ. Үүнээс хамгаалах арга бол тогтмол цэвэр агаарт алхаж хөдөлгөөн дасгалууд хийх нь чухал юм.

Хариулт үлдээнэ үү

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн