Манай улс 2006 оноос “Үдийн цай” хөтөлбөр хэрэгжүүлж байгаа боловч хөтөлбөр хариуцсан багш, ажилчдын мэдлэг, ойлголт дутмаг байгааг холбогдох албаны хүмүүс хэллээ. Нийслэлийн Засаг даргын орлогч Ш.Анхмаагийн санаачилгаар “Сургуулийн хоол үйлдвэрлэл, үйлчилгээний систем хэлэлцүүлэг өнөөдөр болж, тулгамдсан асуудлуудын талаар харилцан ярилцжээ.Хэлэлцүүлэгт УИХ-ын гишүүн Б.Ундармаа, Нийгмийн хөгжлийн асуудал хариуцсан төслүүдийн удирдагч-Нийслэлийн Засаг даргын орлогч Ш.Анхмаа, нийслэлийн Боловсролын газрын дарга Ж.Гантулга, ШУТИС, ҮТС-ийн эрдэмтэн нарийн бичгийн дарга М.Пүрэвжав болон ЕБС-ийн захирлууд, сургуулийн гал тогоо түрээслэгчдийн төлөөлөл оролцсон.
Энэ үеэр энэ хөтөлбөрийг хариуцсан багш, ажилчдын мэдлэг, ойлголт дутмаг зэргээс шалтгаалан халуун хоол өгөх, зөв зохистой хооллолт, хүнсний илчлэг болон тэжээллэг чанарыг анхаарддаггүй гэдгийг болохыг онцлов. Мөн бүтээгдэхүүний бодит болон нийлүүлж буй өртгийн зөрүүг тооцдоггүй асуудлууд үүсдэг аж. Нийслэлийн сургуулиудын 86 хувь хүүхдүүдэд халуун хоолоор үйлчилдэг байна.
2 comments
BZD iin 111r surguuliin udiih hooliig shalgadag gazar ni ireed uzeechee.unen hun aimaar.jijig hooson tsagaan gurliin boortsog jijig ayaga undaa ingeed l boloo.ingej huuhduudiig horduulj baihaar zugeer ulamjlalt har tsaigaa savlaad ogvol tedend maani horgui yumaa.anhaaral tawiach ee
BZD iin 111 surguuliin udiin tsaig shalgaachee.