2018-03-14 12:31
Бүх Хятадын 13 дахь удаагийн Ардын төлөөлөгчдийн их хурлын анхдугаар чуулган Бээжин хотноо үргэлжилж буй. Хурлыг сурвалжилж байсан сэтгүүлч эмэгтэй Лян Шангийн царайны хувирал цахим орчинд шуугиан тарьж, Засгийн газраас хориг тавихад хүрсэн байна. Тэрбээр өөр нэгэн сэтгүүлчийн нуршуу, урт асуултаас залхаж дургүйцэж байгаагаа нүүрний хувирлаараа илэрхийлсэн нь “од” болоход хүргэжээ. Энэ тухай сэтгүүлч Лян Шан “тэнэг, утгагүй асуултаас залхсан” гэж тайлбарлажээ. […]