Мал аж ахуй эрхлэхийг хориглосон бүсээс малтай өрхүүдийг гаргах ажлыг Чингэлтэй дүүргээс эхэлж байна. Тус дүүрэгт одоогийн байдлаар 12, 16, 17, 19 дүгээр хороодод мал аж ахуй эрхэлдэг нийт 47 өрх байгаа юм. Иймээс энэ оны тавдугаар сарын 1-нд гэхэд хотоос гаргах төлөвлөгөөг гаргаад байна.
Түүнчлэн мал аж ахуй эрхлэхийг хориглосон бүс нутагт байгаа мал бүхий иргэд заагдсан хугацаанд гарахгүй бол Зөрчлийн тухай хуулийн дагуу 200,000 хүртэлх мянган төгрөгөөр торгох, албадан гаргах ажлыг зохион байгуулахыг анхаарууллаа.