“Жаст групп” компанийн захирал Ш.Батхүүг уржигдар АТГ-аас 20:00 цагийн үед баривчилж, цагдан хорих 461 дүгээр ангид саатуулсан. Түүнийг Өмнөд Африкийн “Стандарт” банкнаас зээл авахдаа “Эрдэнэт үйлдвэр”-ийг барьцаалан Засгийн газрыг их хэмжээний өрөнд оруулсан хэрэгт буруутгаад буй. Тэрбээр цагдан хоригдохгүйн тулд янз бүрийн арга хэрэглэхийг хичээжээ.
“Жаст”-ын Ш.Батхүү цагдан хорих саналаа мөрдөгчид прокуророор дамжуулан шүүхэд өнгөрсөн долоо хоногт гаргасан аж. Шүүх мөрдөгчдийн саналыг хэлэлцэх болоход цагдан хорих, эсэхийг нь шийдвэрлэх шүүгчээс татгалзсан гэнэ. Тиймээс баасан гаригт энэ асуудлыг хэлэлцэлгүй, уржигдар шийдвэр гаргасан аж.
1 comment
novshiig uhuulchilgui bailgaj bgaad ur zeeliig ni tuluuleh heregtei