Талийгаачид өмсүүлдэг гутал, хувцасыг хямд үнээр авч, зардаг гэв үү?

Талийгаачид өмсүүлдэг гутлыг худалдагч өдөр тутмынх хэмээн зарсан байсныг нэгэн залуу өөрийн цахим хуудсандаа нийтэлжээ. Тэрбээр шинээр худалдаж авсан гутал нь гэрээсээ сургууль орох хооронд ул нь бутарч унаад юу ч үгүй болсон талаар бичсэн байна. Үүнийг харсан хүмүүс талийгаачдад өмсүүлж оршуулдаг гутал гэдгийг тайлбарлажээ. Энэхүү гутлыг зарсан худалдагч өөрөө ч талийгаачийн гутал гэдгийг мэдээгүй гэнэ.
Өмнөд Солонгосын иргэд нас барсан хүнийг оршуулахдаа гутал өмсүүлдэг уламжлалтай аж. Тус улсад ажиллаж, амьдардаг монголчууд талийгаадчдад өмсүүлдэг хувцасны дэлгүүрийг мэдэлгүй хямд үнэтэй хэмээн бараа худалдан авах, үүнийг эх орондоо илгээх явдал түгээмэл байдаг аж. Энэ нь бидний мэдэх хаа сайгүй байдаг “комисс”-ийн бараа бололтой.