Дулааны шугамын худагт унасан хоёр хүний цогцсыг гаргажээ

Баянгол дүүргийн XV,IV дугаар хороонд дулааны шугамын худагт хоёр хүний цогцос байна гэсэн дуудлагыг өчигдөр Онцгой байдлын ерөнхий газарт иржээ. Нийслэлийн Аврах ангийн 5 алба хаагч, 1 автомашинтай 7 км зам туулан 17:43 цагт очиж 12 минут ажиллаж иргэн С /50 настай, эрэгтэй/-ын цогцсыг гаргаж тус дүүрэг дэх Цагдаагийн 1 дүгээр хэлтсийн жижүүрийн бүрэлдэхүүнд шилжүүлсэн байна.
Баянгол дүүргийн IV дүгээр хороонд дулааны шугамын худагт нэг хүний цогцос байна гэсэн дуудлагыг 16:32 цагт хүлээн авч Нийслэлийн Аврах ангийн 5 алба хаагч 16:43 цагт очиж 07 минут ажиллаж удаж муудсан нэр, насыг тодорхойлох боломжгүй эрэгтэй хүний цогцсыг гаргаж тус дүүрэг дэх цагдаагийн хоёрдугаар хэлтсийн жижүүрийн бүрэлдэхүүнд шилжүүлэн өгсөн байна.