Бүх Хятадын 13 дахь удаагийн Ардын төлөөлөгчдийн их хурлын анхдугаар чуулган Бээжин хотноо үргэлжилж буй. Хурлыг сурвалжилж байсан сэтгүүлч эмэгтэй Лян Шангийн царайны хувирал цахим орчинд шуугиан тарьж, Засгийн газраас хориг тавихад хүрсэн байна. Тэрбээр өөр нэгэн сэтгүүлчийн нуршуу, урт асуултаас залхаж дургүйцэж байгаагаа нүүрний хувирлаараа илэрхийлсэн нь “од” болоход хүргэжээ. Энэ тухай сэтгүүлч Лян Шан “тэнэг, утгагүй асуултаас залхсан” гэж тайлбарлажээ. Тэрбээр Шанхай хотод үйл ажиллагаа явуулдаг Yicai бизнес сувагт ажилладаг гэнэ.
Энэ явдал өчигдөр өглөө болсон бөгөөд тухайн өдөртөө л шуугиан тарьсан байна. Хятадын хэвлэлүүд энэхүү дүрсийг хориглож, интернетэд сэтгүүлч эмэгтэйн нэрээр хайлт хийхийг бас хориглосон аж.
1 comment
moagiin zalgamzlagc udahgui horooh bailguii