Зураач Б.Гэрэлцэцэг, зохиолч Б.Шүүдэрцэцэг нарын хамтын бүтээл уран зурагт “Хотулун гүнж” ном хэвлэгдлээ. Зохиолч Б.Шүүдэрцэцэг “Хотол цагаан гүнж” романаасаа сэдэвлэн, хүүхдэд ойлгомжтой хэлээр, үйл явдлыг нь өнгөт уран зургаар үзүүлсэн ном гаргажээ. Өнөөгийн хүүхдийн номын зах зээлийг Уолт Диснейн гүнжүүд, “Бяцхан одой морь” зэрэг голдуу гадаадын зохиолууд эзэлж байгаагаас  монгол хүүхдүүд үндэсний өв уламжлал, эх түүхтэйгээ танилцах үндэсний агуулгаар дутагдаж байна.

Энэхүү номд Юан гүрний үед амьдарч, Их Монгол улсын нийслэлийг Дайду буюу Бээжин хотод шилжүүлснийг эсэргүүцэн Хубилай хаантай насан турш тэмцсэн Хайду хааны охин Хотол цагаан гүнжийн тухай өгүүлдэг. “Хотулун гүнж” ном нь өнгөт 15 уран зураг, Хубилай, Өгөөдэй хааны ургийн бичиг, буддаг зураг зэргээс бүтжээ.

By updown

Хариулт үлдээнэ үү

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн