mah-nogoo.jpg
2018-01-04 13:07
Өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүн болох мах, ногооны  үнэ өмнө долоо хоногтой харьцуулахад бага зэрэг буурсан үзүүлэлттэй гарчээ.  Нийслэлийн Статистикийн газраас гаргасан энэ долоо хоногийн өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний үнийн дүнг танилцуулъя Махны дундаж үнэ Хонины ястай мах нэг килограмм нь дунджаар 5090 төгрөг, үхрийн ястай мах нэг килограмм нь дунджаар 6470 төгрөгийн үнэтэй байна. Үхрийн […]

tiinm.jpg
2018-01-04 12:47
Тэтгэвэр барьцаалсан зээлийн хүүг үе шаттай бууруулах чиглэлээр Монголбанк, арилжааны банктай хамтран ажиллахыг Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд С.Чинзоригт Засгийн газрын хуралдаанаас даалгалаа. Зээлийн хугацааг бүх банкинд адил байхаар тогтоох, тэтгэвэр барьцаалсан зээл олгох зориулалтаар банкинд байршуулж байгаа Нийгмийн даатгалын сангийн эх үүсвэрт заавал байлгах нөөцийн хэмжээг тогтоохгүй байх талаар судлан шийдвэрлэхийг Монголбанкны Ерөнхийлөгч Н.Баяртсайханд зөвлөв. […]

damage.jpg
2018-01-04 12:37
Хойд Солонгос улс 2017 оны 04 дүгээр сард пуужин амжилтгүй хөөргөсний улмаас 237 мянган хүн амтай Токчхон хотод унажээ. Баллистик пуужингийн туршилтыг 2017 оны 04 дүгээр сарын 29-нд явуулсан бөгөөд пуужингийн хэлтэрхий хүн ам суурьшсан сууринд унасан тухай АНУ-ын Засгийн газрын эх сурвалжийн мэдээлэлд үндэслэн “The Diplomat” мэдээллээ. Тус хэвлэлийн мэдээллээс үзэхэд Хвасон-12 дундын радиустай […]

tsagdaa.jpg
2018-01-04 12:30
Ховд аймаг дахь Алтай сумын цагдаа, цагдаагийн дэд ахлагч Ж.Маргад-Эрдэнэ оны өмнөхөн галын аюулаас хоёр хүний амь насыг аварчээ. Тус сумын Тахилт багт иргэн Н-ийн гэр өнгөрсөн оны арванхоёрдугаар сарын 25-26-нд шилжих шөнө галд автаж байсныг цагдаагийн албан хаагч цаг алдалгүй ажилласнаар гэрт байсан хоёр эмэгтэйг аварчээ. Эрдэнэт хүний амь насыг эрсдэх аюулаас аварч, цагдаагийн алба […]

gahai.jpg
2018-01-04 12:11
Банкин дахь мөнгөн хадгаламжийн даатгалын тухай хууль нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хуулийн төсөлтэй холбогдуулан боловсруулсан бусад хуулийг зарчмын хувьд дэмжиж УИХ-д өргөн мэдүүлэхээр болов. Төсөл нь хадгаламжийн албан журмын даатгалын хууль, эрх зүйн орчныг олон улсын стандарт, зарчимд нийцүүлэн боловсронгуй болгох, банкнаас хадгаламж эзэмшигч, харилцагчдын мөнгийг эргэн төлөх үүргийг даатгах хэлбэрээр найдвартай […]

chingis.jpg
2018-01-04 11:53
Нэг ийм яриа байдаг. Нэгэн удаа Чингис хаан дайчдаа эргэж яваад өвчиндөө атиралдан хэвтэж, маш ихээр бөөлжиж буй цэргийг харжээ. Хаан ч отчоо дуудаж, энэ асуудлыг шийдэхийг зарлиг болгов. Тэрбээр: -Энэ тахал биш биз? –хэмээн отчоос асуухад -Үгүй ээ, эзэн хаантан. Энэ цэргийн цөсний ялгарал алдагдсан юм. Тэгээд л бөөлжиж байна. -Түүнд тусал,-хэмээн их хаан […]

hurai.jpg
2018-01-04 11:42
Дорноговь аймгийн Замын-Үүд суманд хичээлдээ явахаар гэрээсээ гараад алга болсон Д.Сэржмядаг охины сураг өнөөдрийг хүртэл гараагүй байна. Цагдаа нар хэргийг үргэлжлүүлэн шалгаж байгаа ч сэжүүр гарч ирээгүй аж. Өнөөдрийн байдлаар алга болсон охины хэрэгт холбогдуулан 12 хүнийг нийслэлийн ойролцоох хорих ангиудад байршуулан мөрдөн байцаалтын ажиллагааг явуулж байгаа бол 20 гаруй хүнийг суллажээ. Өнгөрсөн онд тус […]

Untitled-5.jpg
2018-01-04 11:28
Топ модель Наоми Кэмпбелл “Инстаграм”-д тэр бүр хувийн зургуудаа дэлгэдэггүй. Харин энэ шинэ жилийн баярыг тохиолдуулан тэрбээр шүтэн бишрэгчдэдээ жинхэнэ бэлэг барьжээ. Тэрбээр ээж, эмээтэйгээ хамтдаа авахуулсан зургаа тавьсан байна. “Хамгийн хүчирхэг эмэгтэйчүүд бол бусдыг хайрладаг, алдааг анхаардаггүй, хаалттай хаалганы цаана уйлдаг, хэн ч мэдэхгүй чөтгөрүүдтэй дайтдаг эмэгтэйчүүд юм. Айдсаа мартаж, 2018 оноо сайн сайханд […]

harry.jpg
2018-01-04 11:09
Их Британийн эрх бүхий албан тушаалтнууд ханхүү Харри болон жүжигчин Меган Маркл нарын хуримаас өмнө орон гэргүй иргэдийг зайлуулах уриалга гаргасан нь нийгэм даяар шүүмжлэл үүсгэжээ. Хатан хааны Виндзор, Мэйденхедын зөвлөх Саймон Дадлигийн хэлснээр хотын гудамжинд гуйлгачин иргэд үзэгдэх нь 05 дугаар сарын 19-ний өдөр товлосон ханхүү Харри, Меган Маркл нарын хуримын үеэр тус улсыг […]

mashiin.jpg
2018-01-04 11:06
Приус маркын автомашин гал тэрэгтэй мөргөлдсөн осол энэ сарын 2-нд гарчээ. Толгойт өртөөний 391-р км-ын гармаар 3102 дугаартай сэлгээний галт тэрэг явж байхад автомшины жолооч урдуур нь орж ирсэн байна. Энэ үед галт тэрэг амжиж зогссоноор хүний амь нас эрсдэлгүй өнгөрчээ. Уг нь галт тэрэг саад бэрхшээлийг харангуутаа зогсох боломжгүй. Саад бэрхшээлийг харлаа гэхэд 800- 1000 метр зам […]