Топ модель Наоми Кэмпбелл “Инстаграм”-д тэр бүр хувийн зургуудаа дэлгэдэггүй. Харин энэ шинэ жилийн баярыг тохиолдуулан тэрбээр шүтэн бишрэгчдэдээ жинхэнэ бэлэг барьжээ. Тэрбээр ээж, эмээтэйгээ хамтдаа авахуулсан зургаа тавьсан байна.
“Хамгийн хүчирхэг эмэгтэйчүүд бол бусдыг хайрладаг, алдааг анхаардаггүй, хаалттай хаалганы цаана уйлдаг, хэн ч мэдэхгүй чөтгөрүүдтэй дайтдаг эмэгтэйчүүд юм. Айдсаа мартаж, 2018 оноо сайн сайханд итгэж угтъя” хэмээн од бүсгүй бичжээ.
Шүтэн бишрэгчид нь түүний гэр бүлийн зургийг сайшаал магтаалаар булж орхисон байна. Тэд Наомиг удмаараа сайхан бүсгүйчүүд байна гэжээ. Үнэхээр ч түүний эмээ, ээж нь ялгарахааргүй залуухан эмэгтэйчүүд байгаа биз.