Дэлхийд

Ханхүү Харригийн хуримаас өмнө орон гэргүйчүүдийг зайлуулах төлөвлөгөө дуулиан тарив

Их Британийн эрх бүхий албан тушаалтнууд ханхүү Харри болон жүжигчин Меган Маркл нарын хуримаас өмнө орон гэргүй иргэдийг зайлуулах уриалга гаргасан нь нийгэм даяар шүүмжлэл үүсгэжээ.

Хатан хааны Виндзор, Мэйденхедын зөвлөх Саймон Дадлигийн хэлснээр хотын гудамжинд гуйлгачин иргэд үзэгдэх нь 05 дугаар сарын 19-ний өдөр товлосон ханхүү Харри, Меган Маркл нарын хуримын үеэр тус улсыг дэлхий дахинд таагүй байдлаар сурталчлах гэнэ. Тэрбээр цагдаагийн газарт хандаж бичсэн захидалд гуйлгачид түрэмгий болсон хэмээн гомдоллож, хуримаас өмнө асуудлыг шийдэж өгөхийг гуйжээ.

Гэтэл түүний байр суурийг орон гэргүй иргэдэд тусалдаг орон нутгийн сайн үйлсийн байгууллагаас шүүмжилж, “ой гутмаар” үг хэллээ гэжээ.

Дадлигийн захидлын хариуд цагдаагийн газраас хүмүүсийг орон сууцаар хангах нь тэдний үүрэг биш учир нийгмийн хамгийн эмзэг давхаргаа хамгаалах ёстой гэжээ.

ХОЛБООТОЙ МЭДЭЭ

2 Сэтгэгдэлтэй

Сэтгэгдэл

Таны сэтгэгдэл

Back to top button
Close