Дэлхийд

Хойд Солонгосын нэг пуужин хотод унажээ

Хойд Солонгос улс 2017 оны 04 дүгээр сард пуужин амжилтгүй хөөргөсний улмаас 237 мянган хүн амтай Токчхон хотод унажээ. Баллистик пуужингийн туршилтыг 2017 оны 04 дүгээр сарын 29-нд явуулсан бөгөөд пуужингийн хэлтэрхий хүн ам суурьшсан сууринд унасан тухай АНУ-ын Засгийн газрын эх сурвалжийн мэдээлэлд үндэслэн “The Diplomat” мэдээллээ.

Тус хэвлэлийн мэдээллээс үзэхэд Хвасон-12 дундын радиустай пуужин унахдаа аж үйлдвэр, хөдөө аж ахуйн байгууламжид томоохон хохирол учруулсан гэнэ. Пуужин агаар 1 орчим минут байсан бөгөөд 70 хүрэхгүй км нисчээ. Нислэг удаан үргэлжлээгүйгээс үзэхэд шатаагүй түлшнээс болж асар хүчтэй дэлбэрэлт болсон байх магадлалтай байна. Гэхдээ хохирогчдын тоо бага байсан гэж үзэж байна. Учир нь пуужин ажлын бус цагт аж үйлдвэрийн бүсэд унасан аж.

ХОЛБООТОЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл

Таны сэтгэгдэл

Back to top button
Close