Ховд аймаг дахь Алтай сумын цагдаа, цагдаагийн дэд ахлагч Ж.Маргад-Эрдэнэ оны өмнөхөн галын аюулаас хоёр хүний амь насыг аварчээ. Тус сумын Тахилт багт иргэн Н-ийн гэр өнгөрсөн оны арванхоёрдугаар сарын 25-26-нд шилжих шөнө галд автаж байсныг цагдаагийн албан хаагч цаг алдалгүй ажилласнаар гэрт байсан хоёр эмэгтэйг аварчээ.
Эрдэнэт хүний амь насыг эрсдэх аюулаас аварч, цагдаагийн алба хаагчийн, иргэний үүргээ нэр төртэй биелүүлсэн алба хаагчдаа баяр хүргэж, амжилт хүсье.