taiwan.jpg
2018-01-04 09:15
Тайванийн Дээд шүүхээс хүү нь ээждээ өсгөж хүмүүжүүлсэн, шүдний эмчээр сургасан хэмээн нэг сая ам.доллар өгөх ёстой гэж шийдвэрлэжээ Энэ ээж 1997 онд тухайн үед 20 настай байсан хүүтэйгээ гэрээ байгуулжээ. Уг гэрээнд дээд сургуулиа төгссөнийхөө дараа сарын цалингийнхаа 60 хувийг ээждээ төлнө гэж заасан аж. Энэ гэрээний дараа хүү хэсэг хугацаанд ээждээ төлбөр төлж […]

peru.jpg
2018-01-04 09:07
Перуд зам тээврийн томоохон ослын улмаас амиа алдсан хүний тоо 48 болж нэмэгджээ. Энэ сарын 2-нд 57 зорчигч тээвэрлэж явсан автобус ачааны машинтай мөргөлдөж, улмаар жолоодлогоо алдсаны улмаас 100 метрийн өндөх хавцал руу унасан билээ. Энэ хэсгийн замыг дэлхийн хамгийн аюултай зам гэдэг бөгөөд Чөтгөрийн эргэлт хэмээн нэрлэдэг байна. Уулын өндөр хавцлаар явдаг, олон тооны […]

marihuan.jpg
2018-01-04 09:00
АНУ-ын Калифорни мужид энэ сарын 1-нээс эхлэн марихуаныг амралтын зорилгоор хуулийн дагуу хэрэглэхийг албан ёсоор зөвшөөрсөн. Үүний улмаас марихуан худалдах гэрчилгээ авсан дэлгүүрүүдэд каннабисын төрлийн ургамал авахаар хүмүүс урт дараалал үүсгэн зогсчээ. Амралтын зорилготой марихуаны хэрэглээний худалдааг хэдэн жилийн дотор долоон тэрбум ам.долларт хүргэхээр зорьж байна. Калифорни нь ийм зорилгоор марихуан худалдахыг зөвшөөрсөн Америкийн зургаа […]

1001.jpg
2018-01-03 18:10
Галт тэрэгний төв буудал буюу вокзалын баруун талд байрлах “1000 машины зогсоол”-ын газрыг өнөөдөр чөлөөлөв. Шүүхийн шийдвэрээр уг зогсоолын үйл ажиллагааг зогсоох, нүүлгэн шилжүүлэх талаар өмнө нь хэд хэдэн удаа мэдэгдэл өгч байсан юм байна. Уг талбайд худалдаа эрхлэгчдийг авто машинуудаа өнөөдрийн 18:00 цаг хүртэл шилжүүлэн зөөвөрлөх хугацаа өгч байгаа аж. Хэрвээ заасан хугацаанаас хойш […]

hh.jpg
2018-01-03 17:50
Япон Улсын Сендай хотноо 2015 онд зохион байгуулагдсан Гамшгийн эрсдэлийг бууруулах дэлхийн III бага хурлаас гамшгийн эрсдэлийг бууруулах чиглэлээр хэрэгжүүлэх дэлхийн хэмжээний 7 зорилт, үйл ажиллагааны 4 тэргүүлэх чиглэлийг тодорхойлж, “Гамшгийн эрсдэлийг бууруулах чиглэлээр 2015-2030 онд хэрэгжүүлэх Сендайн үйл ажиллагааны хүрээ” баримт бичгийг дэлхийн 187 орон санал нэгтэй баталсан билээ. Мөн 2016 оны 11 дүгээр […]

bali.jpg
2018-01-03 17:27
Индонезийн Засгийн газар Бали арал дээр онц байдал зарлажээ. Тус улсын эрх баригчид хог хаягдлын улмаас ийнхүү түгшүүрийн дохио зарлахад хүрчээ. Хүний буруутай үйл ажиллагааны уршигаар далайд хуримтлагдсан хур хог сүүлийн үед эрэг дээр шидэгдэж арал дээр нөхцөл байдал хүндрэх төлөвтэй болжээ. Бали ариал дээрх Жмбаран, Кута, Семиньяк зэрэгт алдартай амралтын газрын орчмыг цэвэрлэхийн тулд […]

2015.jpg
2018-01-03 16:48
Өнгөрсөн оны арваннэгүгээр сарын байдлаар нийт 478 993 тээврийн хэрэгсэл техникийн үзлэгт оржээ. Үүнээс 11.234 тээврийн хэрэгсэл дараах үзүүлэлтүүдээр тэнцээгүй байна. -Өнгө үзэмж- 6152 -Утаа- 1424 -Тормос- 2545 -Жолоо- 6322 -Гэрэл- 3240 -Дуу чимээ- 76 Мөн техникийн хяналтын үзлэг хийх чиглэлээр тусгай зөвшөөрөл авсан “Доктор авто сүлжээ”, “Монгол терминал” ХХК-тай  Авто тээврийн үндэсний төв программ ашиглах гэрээ […]

korea.jpg
2018-01-03 16:34
Хоёр Солонгосын хилийн зурвас дахь шууд холбооны шугамыг Хойд Солонгосын тал өнөөдөр /2017.01.03/ 15.30 цагт нээснээр талууд товчхон яриа хийсэн байна. Сөүл болон Пхеньяаны эрх баригчид шууд холбооны шугам болон факсын төхөөрөмжийн хэвийн ажиллагааг шалгасан гэснээс өөр мэдээлэл одоогоор нууцлалын зэрэгт байгаа аж. БНСУ-ын Ерөнхийлөгч асан Пак Гын Хэгийн захиргааны үед Сөүл хамтарсан аж үйлдвэрийн цогцолборын үйл […]

hurelsuh.jpg
2018-01-03 16:22
Өнөөдөр/2018.01.03/ Төрийн ордонд “Утаа бууруулах технологийн шийдэл” танилцуулга үзэсгэлэнг Нийслэлийн Засаг даргын Тамгын газраас Засгийн газрын дэмжлэгтэйгээр зохион байгуулж байна. Засгийн газар 2018 оны анхны ээлжит хуралдаанаа нийслэлийн агаар, орчны бохирдол, утаа бууруулах чиглэлээр авч хэрэгжүүлж буй арга хэмжээг хэрхэн эрчимжүүлэх талаар холбогдох газруудаас олон талын мэдээлэл авч хэлэлцэн нэгдсэн шийдэл гаргах юм. Хуралдааныхаа өмнө […]

ttte.jpg
2018-01-03 16:12
УИХ-ын дарга М.Энхболдын захирамжаар байгуулагдсан “Улсын Их Хурал болон Байнгын хороо, Дэд хорооноос агаарын бохирдлыг бууруулах чиглэлээр өгсөн тогтоол, шийдвэрүүдийн хэрэгжилтийг дүгнэх шаардлагатай тохиолдолд хууль, УИХ-ын бусад шийдвэрийн төсөл боловсруулж, санал, дүгнэлт гарган Засгийн газарт чиглэл өгөх үүрэг бүхий” Ажлын хэсгийн нээлттэй хуралдаан өнөөдөр (2018.01.03) Төрийн ордонд боллоо. Уг хуралдаанд Байгаль, орчин, аялал жуулчлалын яам, […]