Галт тэрэгний төв буудал буюу вокзалын баруун талд байрлах “1000 машины зогсоол”-ын газрыг өнөөдөр чөлөөлөв. Шүүхийн шийдвэрээр уг зогсоолын үйл ажиллагааг зогсоох, нүүлгэн шилжүүлэх талаар өмнө нь хэд хэдэн удаа мэдэгдэл өгч байсан юм байна. Уг талбайд худалдаа эрхлэгчдийг авто машинуудаа өнөөдрийн 18:00 цаг хүртэл шилжүүлэн зөөвөрлөх хугацаа өгч байгаа аж. Хэрвээ заасан хугацаанаас хойш зогсоолд автомашин үлдсэн тохиолдолд тусгай зориулалтын машинуудаар зөөж талбайг чөлөөлнө гэдгийг иргэд аж ахуйн нэгжид мэдэгдээд байгаа юм.

Автомашины худалдаа эрхлэгчдийн байрлаж байсан уг газар нь Монгол-Оросын хувь нийлүүлсэн “Улаанбаатар төмөр зам” нийгэмлэгийнх юм. Энэхүү газарт Улаанбаатар хотын шинэ зорчигч үйлчилгээний төв буюу орчин үеийн стандарт шаардлагад нийцсэн төмөр замын вокзал барихаар төлөвлөж үүний дагуу Нийслэлийн Засаг даргын захирамжаар олгож байжээ. Төлөвлөсний дагуу шинэ вокзалын барилгын ажил удахгүй эхлэх гэж байгаа аж.

Нийслэлийн Газрын алба, Нийслэлийн цагдаагийн газар, “Улаанбаатар төмөр зам” хувь нийлүүлсэн нийгэмлэг хамтран авто машины худалдаа эрхлэгчдийг нүүлгэн шилжүүлж байна. Нийслэлийн Засаг даргын захирамжийн дагуу холбогдох хууль тогтоомжийн хүрээнд газар чөлөөлөх ажлыг зохион байгуулж байгаа гэдгээ албаныхан хэлж байлаа.

“1000 машины зогсоол”-ын авто машины худалдаа эрхлэгчид учир байдлыг  бүрэн ухамсарлан өөрсдийн машинуудаа шинээр баригдсан Авто худалдааны цогцолбор луу зөөвөрлөж эхлээд байна гэж НЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

By updown

4 thoughts on ““1000 машины зогсоол”-ыг нүүлгэхэд иргэд хүндэтгэлтэй хандлаа”
  1. Уул нь эхлээд авто захуудыг нүүлгэж хотоос гаргана гэсэн ажил нь явж явж хэдэн машины зогсоол болоод дуусах шивдээ хөөрхий зайлуул. Монголын төрийнхөн нэг иймэрхүү л ажил хийх юмдаа чааваас гэж .

Хариулт үлдээнэ үү

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн