Индонезийн Засгийн газар Бали арал дээр онц байдал зарлажээ. Тус улсын эрх баригчид хог хаягдлын улмаас ийнхүү түгшүүрийн дохио зарлахад хүрчээ. Хүний буруутай үйл ажиллагааны уршигаар далайд хуримтлагдсан хур хог сүүлийн үед эрэг дээр шидэгдэж арал дээр нөхцөл байдал хүндрэх төлөвтэй болжээ.

Бали ариал дээрх Жмбаран, Кута, Семиньяк зэрэгт алдартай амралтын газрын орчмыг цэвэрлэхийн тулд 700 хүнтэй баг томилогдон ажиллаж байгаа бөгөөд дөр бүр ачааны 35 машинаар хог хаягдаал ачдаг байна. Байдал  энэ хэвээр үргэлжилбэл 2025 он гэхэд Балигийн хог 25 хувиар нэмэгдэх тооцоо гарчээ. Индонез далайн эргийн бүсгийн хог хаягдлын хэмжээгээрээ дэлхийд Хятадын дараа буюу хоёрдугаарт жагсдаг байна.

By updown

Хариулт үлдээнэ үү

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн