Хоёр Солонгосын хилийн зурвас дахь шууд холбооны шугамыг Хойд Солонгосын тал өнөөдөр /2017.01.03/ 15.30 цагт нээснээр талууд товчхон яриа хийсэн байна. Сөүл болон Пхеньяаны эрх баригчид шууд холбооны шугам болон факсын төхөөрөмжийн хэвийн ажиллагааг шалгасан гэснээс өөр мэдээлэл одоогоор нууцлалын зэрэгт байгаа аж.

БНСУ-ын Ерөнхийлөгч асан Пак Гын Хэгийн захиргааны үед Сөүл хамтарсан аж үйлдвэрийн цогцолборын үйл ажиллагааг зогсоосны хариуд Пхеньян Солонгосын хойгийн цэрэггүй бүс болох Панмунжом тосгонд суурилуулсан шууд холбоо болон цэргийн холбооны шугамыг 2016 оны хоёрдугаар сард тасалсан юм.  Өмнөд Солонгосын талаас Хойд Солонгосын тамирчдыг Пёнчаны өвлийн наадамд оролцуулах асуудлаарх дээд түвшний яриа, хэлэлцээг нэгдүгээр сарын 9-нд товлох хүсэлт тавьсны дараа ийнхүү шугамыг нээсэн нь энэ аж.

 

 

By updown

Хариулт үлдээнэ үү

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн