Перуд зам тээврийн томоохон ослын улмаас амиа алдсан хүний тоо 48 болж нэмэгджээ. Энэ сарын 2-нд 57 зорчигч тээвэрлэж явсан автобус ачааны машинтай мөргөлдөж, улмаар жолоодлогоо алдсаны улмаас 100 метрийн өндөх хавцал руу унасан билээ. Энэ хэсгийн замыг дэлхийн хамгийн аюултай зам гэдэг бөгөөд Чөтгөрийн эргэлт хэмээн нэрлэдэг байна. Уулын өндөр хавцлаар явдаг, олон тооны эргэлттэй, хоёр эгнээтэй, бараг хаалт байхгүй энэ замд гарсан ослоос зургаан хүн л амьд гарч чадсан байна.r
1 comment
САНААТАЙ АЛЛАГА.