Эрүүл мэнд

Чингис хааны цэг буюу цөсний ялгарлыг зохицуулах эмгүй арга

Нэг ийм яриа байдаг. Нэгэн удаа Чингис хаан дайчдаа эргэж яваад өвчиндөө атиралдан хэвтэж, маш ихээр бөөлжиж буй цэргийг харжээ. Хаан ч отчоо дуудаж, энэ асуудлыг шийдэхийг зарлиг болгов. Тэрбээр:

-Энэ тахал биш биз? –хэмээн отчоос асуухад

-Үгүй ээ, эзэн хаантан. Энэ цэргийн цөсний ялгарал алдагдсан юм. Тэгээд л бөөлжиж байна.

-Түүнд тусал,-хэмээн их хаан зарлиг болов.

-Би түүнд аль хэдийн тусламж үзүүлчихсэн,-хэмээн оточ бардам гэгч нь хариулав.

-Яаж?-хэмээн хаан эмээл дээрээ босон асуулаа.

-Би энэ эрийг гарынхаа сарвуун дээр чухал цэг дээрээ дарахыг зөвлөсөн хэмээгээд хаантанд гарын тэрхүү цэгийг зааж өгчээ.

Харин Чингис хаан “Үүнийг бүгд мэдэж автугай” хэмээн зарлиг болгов гэнэ.

 content_11__econet_ru Чингис хааны цэг буюу цөсний ялгарлыг зохицуулах эмгүй арга

Тэр цагаас хойш монголчуудын арми цөс ялгарах асуудалд огт санаа зовохоо больж, тэрхүү гайхамшигтай цэгийг “Чингис хааны цэг” хэмээн нэрийдэх болжээ.

Харамсалтай нь өнөө цагт бид их хааныхаа нэрээр нэрлэгдсэн энэхүү цэгийг мэдэхгүй, цөсний өвчнөөр олон хүн шаналж байгаа билээ. Тэгвэл тэрхүү цэг нь хаана байна вэ?

Хэрэв та бөөлжиж, шар хөөрч, хэхэрч, гулгиж, ходоод, гэдэс орчмоор эвгүй оргиж байвал Чингис хааны цэг танд тус болно.

content_ruki6__econet_ru Чингис хааны цэг буюу цөсний ялгарлыг зохицуулах эмгүй арга

Энэхүү цэг нь баруун гарын бугуйн эхний нугалаа, эрхий хурууны харалдаа доор байрладаг.

Энэ цэгийг хаана ч, хэзээ ч дарж болдгоороо онцлогтой. Машин дотор явахдаа ч, ажил дээрээ ч, гэртээ ч ямар нэгэн стресстэй, таагүй мэдрэмж үүссэн үед дараарай. Жишээлбэл, дарга өрөөндөө дуудсан, эсвэл шалгалтад орохын өмнөхөн дарж болно. Нэг үгээр хэлбэл дээрх бүхий л асуудалд энэ цэг танд тусална. Ингэхдээ долоовор хуруу, савх, харандааны мохоо үзүүр гээд юугаар ч дарж болох бөгөөд хамгийн гол нь тэр хэсгийнхээ арьсыг гэмтээж болохгүй гэдгийг анхаараарай.

Долоовор хуруугаараа (харандаагаар) цэг дээрээ дарж, нар зөв эргэлтээр 1,5-2 минут иллэг хийнэ.

Чингис хааны цэг нь онц шаардлагатай, яаралтай үед туслах хэрэгсэл болохоос системтэй эмчилгээ биш гэдгийг анхаараарай. Түүнчлэн элэг, цөсний хүүдийн ямар нэгэн ноцтой өвчтэй хүмүүс энэ цэгт иллэг хийхдээ болгоомжтой байхад илүүдэхгүй.

ХОЛБООТОЙ МЭДЭЭ

2 Сэтгэгдэлтэй

  1. Чингис хааны баалт гэх нь дутаж дээ. Юм болгоноо хааныхаа нэрээр нэрлэх гээд байдгаа болимоор юм аа

  2. Сайн уу,
    Та нэр хүндтэй, итгэмжлэгдсэн хувийн зээлдүүлэгч компанийг хайж байна уу? Бүх төрлийн зээлийг түргэн шуурхай, хялбар зээл, хувийн зээл, автомашины зээл, ипотекийн зээл, оюутны зээл, бизнесийн зээл, хөрөнгө оруулалтын зээл, өрийн нэгтгэл зэрэг бүх төрлийн зээлээр хангадаг. Банкууд болон бусад санхүүгийн байгууллагууд татгалзсан уу? Та нэгтгэх буюу моргейжийн зээл хэрэгтэй юу? Та бүхэн санхүүгийн асуудлынхаа талаар өнгөрсөн хугацаанд эндээс нэгийг нь хайж үзэх шаардлагагүй байгаа эсэхийг шалгаарай. Бид зээлийн эргэн төлөлтийн түвшинг 2% -иар 50 ам.доллараас 50 сая доллараар санал болгож байна. И-мэйл, санхүүгийн асуудлууд, хийх зүйлсийн талаар бидэнтэй холбоо бариарай, Кредит баталгаажуулалт шаардлагагүй, 100% баталгаатай.
    И-мэйл явуулна уу: (albakerloanfirm@gmail.com).

Сэтгэгдэл

Таны сэтгэгдэл

Back to top button
Close